​Сайн байцгаана уу эрхэм уншигчдаа. Би энэ сайтыг орж үзэх дуртай. Энд хүмүүс яг бодит амьдралаа бичиж бас нууц амьдрал гээд хүнд хэлдэггүй бүхнээ бичдэг болохоор би залуучуудын сэтгэхүй сэтгэгдэл ер нь ямар талаар сонирхож үздэг юмаа.

Намайг У гэдэг би одоо 28 настай. Би багаасаа л хагас өнчин өссөн, 10 жилээ онц төгсөж, их сургуульд урилгаар орж бас л онц төгсөөд нилээд томоохон газар ажиллаж байгаад гадаадад мастерт суралцахаар ирсэн. Одоо суралцаад л явж байна. Надад тулгараад байгаа асуудал бол одоо яаж заяаны хань болох хүнээ олох вэ? Би одоо л их юм ойлгож байна. Эмэгтэй хүн хэдий их эрдэм мэдлэгтэй байгаад, хэр их дайчин шаргуу, үнэнч шударга байгаад, мөнгө олох чадвартай бас олдог байгаад ч эмэгтэй хүний ганц тулгуур түшиг нь эр хүн л байдаг юм байна гэж ойлголоо. Өөрийгөө дүгнэхдээ хүнд муу санах дургүй амнаасаа ч хараал хэлэхээс айдаг юм. Уг нь бүх юм шударгаар үнэнч байх ёстой л гэж боддог нэгэн энгийн л бүсгүй. Гэтэл үеийнхэн маань одоо ихэнх нь л сайхан хань ижил үр хүүхэд гээд явж байна гэтэл би байхгүй ээ. Зарим найздаа цагаахан атаархдаг шүү яаж ийм сайхан түшиг тулгууртай буурь суурьтай хүнтэй таардаг байнаа гэтэл би энд ганцаараа бурхан яаж харж байдаг бол яагаад гээд л? Монголд байхдаа 2 залуутай үерхэж байгаад салсаан гэхдээ цаанаасаа л суухгүй хүмүүс салдаг юм байна гэж ойлгосон. Энд танилцахгүй ч биш танилцаж л байна хүмүүстэй гэхдээ л 1, 2 сарын зугаа маягаар эсүүл зүгээр л хамтрах амьдрах маягаар байх хүмүүс л байх юм. Энд би царай зүс муухайдаа биш шүү. Зарим нэг залуучуудтай танилцахаар гэр бүлтэй л гэх юм тэгэхээр нь шууд л за болий гэж бодоод айгаад ярихаас ч айгаад зугтдаг юм. Би эр хүнийг олох шалгуур тавих дүргүй ээ, ямарч байж болно хүн тэр хүнд сайн тал л илүү байвал болно гэж боддог уг нь. Надаа баян чинээлэг хүн бүүр ч хэрэггүй ээ амьдралын ухаантай ханьдаа халамжтай хүүхдүүдийн сайн эцэг, сайхан гэр бүлийн тэргүүн байхад л болно тэрнээс би баян ядуу хөөрхөн муухай гэж үзэх тун дургүй. Гэтэл одоо нас минь 30 руу дөхөөд байдаг яагаад ч юм бүүр заримдаа бурхан намайг чиний хэр чадалтай хэр шаргуу хэр өөрийгөө дайчилж амжилтанд хүрсний чинь дараа нэг ёсондоо шалгуур давсны дараа бурхан бэлгээ өгөх юм байхдаа гэж боддог болжээ инээдтэй байгааз. Заяаны хань зам дээр л гэдэг хаана байгаам болдоо миний тэр хань болох хүн минь. Сүүлийн үед их ганцаардаж байна бас жаахан сэтгэл минь зовдог болжээ энэ талаар бодохоор. Заримдаа ч яах гэж ингэж сурч ажиллаад юуны төлөө вэ гэж ч бодох юм насаараа ганцаараа явах юм биш биздээ гэж ч айх тал байх юмаа. За бүсгүйчүүдээ та нарыг урмын сайхан үг, эсвэл шүүмжлэл ч байсан хамаагүй надтай хуваалцаарай…