Сайн уу. Би өөрийн амьдралд өрнөөд буй зүйлээ цаашаа яахаа мэдэхгүй энэ сайтыг уншдаг хүмүүсээс санаа олж авахаар ийнхүү бичиж байна. Би гайгүй мэргэжил боловсролтой гэр бүл 4-лээ амьдардаг.

Надад байр машин сайхан эхнэр хүүхэд мөнгө төгрөг бүгд л боломжоороо байна. Саяхныг болтол төрийн байгууллагад ажиллаж байгаад гараад хувийн нэг гадаадын хөрөнгө оруулалтай компанид ажилд орлоо. Анх захирал маань ажилд орох ярилцлагыг маань хийж байж билээ. Ярилцлагад орж байхад захиралтайгаа хэд хэд харц тулгараад авсан. Би ч гайгүй цалинтай ажилд орохын тулд хүний нүүр лүү харж ярих нь үнэнээсээ ярьж буй хүний шинж гэдэг үг санаанд ороод захирал руугаа зоригтой нүд рүү нь харж байгаад л ярилцаж билээ. Тэгээд ажилд ороод удаагүй байхад нэг өдөр захирал хамт харилцагчтай гэрээ хийх ажлаар эрдэнэт машинтай нь хамт явсан. Буудалд нэг өрөөнд хамт 2 ортой өрөө захиалсан байсан. Хамгийн үнэтэй өрөө нь байсан. Шөнө зүв зүгээр л хоносон л доо. Би их санаа зовж хоносон. Түүнээс хойш байнга өрөөндөө дуудна. Ямар ч ажил байсан надаас зөвлөгөө авна. Намайг гэр бүлтэйг мэднэ л дээ. Над руу халдъя гээд чадахгүй байгаа нь нүүрнээс нь илт харагддаг. Нэг удаа ёоё гар даарчлаа гэснээ миний гарыг хардаа гээд гараас минь атгаад. Чи ямар гоё дулаахан юм бэ гээд. Бас нэг удаа ажлаар хэдэн хүмүүстэй хоол идээд намайг жолоочоор хүргүүлчии чи манайд очоод гэрт энэ бичиг цаасыг гэрт оруулаадхаач гэхээр тэгий гээд гэрт нь ортол намайг чи цэвэрхэн аятайхан залуу зүгээр л ямар ч юм бодохгүй намайг секс хийхийг хүссэн. Тэр өөрөө бэлгэвч надад угалж өгөөд бид сескдээд дуусгасан. Би гарахдаа захирлаа бид ажилтан захирал 2 шиг л байя гэсэн. Тэр надаас уучлал гуйгаад би явсан. Гэтэл намайг одоо ирж авдаг хүргэж өгдөг боллоо. Ажлынхан маань намайг аймар амбицтай залуу гээд харьцаа нь муудаад атаархаад байх юм. Ядаж байхад он гараад хамт Герман руу 15 хоног ажлаар явах гэж байдаг. Ажлаа сайн хийж байгаа хүнийг би дэмжинэ гээд манай захирал ажил дээр олны дунд хэлсэн ч надаас сайн ажилдаг хүн зөндөө л байна. Намайг өөрийнхөө туслах Бизнес хөгжлийн Албаны дарга болгочихлоо. Намайг ажилчдын дунд Баатарын түрхдэг ус нэг л зөөлхөн аятайхан үнэртэй шүү гээд хэлснээс хойш санаа зовоод ус түрхэхээ больчлоо. Тэгсэн манай нэг хүүхэн захиралдаа таалуулдаг ус яагаад түрхэхгүй байгаан гээд үгээр идээд байх юм. Би ажлаасаа гарах уу яах уу? Үнэхээр сэтгэл санааны хувьд үнэн хэцүү байна аа. Уг нь хамт олон сайн байсан. Одоо атаархаад байгаа юм уу юун даа юм бүү мэд илт харьцаанууд нь өөр болчихын.

Захирал хүүхэн маань илт өөд татаад хамт байх цаг нь ихсээд бүр ойр байгаад байхаар би өөрөө ч бүр дасаад байх шиг байхын. Би юу хийх үү? Ганц бие нөхөрт гарч байгаагүй юм билээ. Мессенжерээр би явлаа сайхан амраарай эсвэл хамт хооллонгоо ажил яръя гээд байна. Заримдаа өрөө ямар хүйтэн байнаа гэснээ гар чих мэх бариад би хүн харчихвий гэхээс яс хавталзаад байдгийн. Тэгсэн хирнээ эр юм болохоор миний муу бор босчих юм. Яамаар ч юм бэ дээ. Гэр бүлээ бодохоор би энэ хүнтэй ингэж хамаагүй дотносмооргүй байдаг…