Герман, Швейцари, Япон, Хятад, Орос улсуудын банкууд Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлт ирүүлжээ. 

Тодруулбал, БНХАУ-ын "Bank of China", ХБНГУ-ын "Deutsche bank", АНУ-ын "Goldman Sachs" банкууд Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлт илүүлсэн байна. Тус хүсэлтийг Сангийн яам судлаж үзээд Монголбанктай зөвшилцөхөөр болсон байна.

Банкны тухай хуулиар гаднын банк манай улсад үйл ажиллагаа явуулахын тулд дор хаяж нэг жилийн дотор төлөөлөгчийн газраа ажиллуулах ёстой. Эхнээсээ Монголд төлөөлөгчийн газраа байгуулсан ажээ.