Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах “Гэгээн Мария” сүм өчигдөр шатсан байна. Тодруулбал  энэ тухай дуудлага 04-р сарын 26-ны 05:06-д цагдаа болон онцгой байдлын газарт ирсэн бөгөөд тус сүмийн байшингийн 2-р давхарт цахилгааны утаснаас гал гарчээ. Галыг 014-р ангийн д/ч Анхбаярын ахалсан баг ажиллаж унтраасан бөгөөд хэгийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.