Нийслэлийн засаг даргын захирамж гарч 29-р тусгай сургуулийн захирал Б.Батсайханыг өиргдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгчээр дохионы хэлний багш Сарантуяаг томилох шийдвэр гаргасан.

Энэ дагуу өнөөдөр Нийслэлийн боловсролын газрынхан 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхантай ажил хүлээлцэхээр очсон ч тэрээр ажлаа өгөхөөс татгалзсан байна.

Мөн өөрийг нь ажлаас чөлөөлснийг эсэргүүцсэн сургуулийнхаа багш нарын хамт өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны гадаа жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгджээ.