БСШУСЯ-наас ажлын хэсэг байгуулж 29-р сургуулийн үйл ажиллагаа болон багш нарын ур чадварын байдлыг шалгасан. Ажлын хэсгийн дүгнэлтээр нийслэлийн төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайхан нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул   Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргаж нийслэлийн Төрийн өмчийн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халсан.

Гэвч энэ шийдвэрийг Б.Батсайхан эсэргүүцэн ажлаа өгөхгүй гэж асуудал үүсгэсэн байна.  Мөн тус сургуулийн багш ажилчид захирлаа халуулахгүйн тулд жагсаал хийхээ мэдэгджээ.

Хэсэг эсэргүүцсэн Б.Батсайхан ажлаа өгсөн бөгөөд түүний оронд тус сургуулийн дохионы хэлний багш н.Сарантуяаг хавсран гүйцэтгэгчээр томиллоо.