Маргаашнаас эхлэн автомашины Онцгой албан татвар, импортын тамхинд ногдуулах Онцгой албан татвар нэмэгдэх юм. Үүнтэй холбоотойгоор импортлогчид татвар өсөхөөс урьтаж, бараагаа хил, гаалиар саадгүй нэвтрүүлэх шаардлага тавьж буй учраас өнөөдөр Гаалийн ерөнхий газрын холбогдох нэгжүүд ажиллаж байна.

Тодруулбал, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Замын Үүд болон Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрууд тус бүр өнөөдөр 08:30-00:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэхдээ зөвхөн тамхи, автомашинд ногдуулах Онцгой албан татварын бүрдүүлэлтийг хийж буй юм байна. Мөн Гаалийн лавлах 1800-1281 утаснаас иргэд мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой ажээ.