Иргэд худалдан авалтын баримтаа цуглуулан бүртгүүлж, төлсөн татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, сугалаанд оролцох боломжтой болоод багагүй хугацаа өнгөрч байгаа. Баримтаа бүртгүүлдэггүй байсан иргэд Иргэд эхнээсээ ач холбогдлыг нь ойлгоод Ebarimt-ыг бүртгүүлж эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл иргэдэд 100 төгрөгөөр авсан барааны ebarimt чухал байгаа. Ийм байхад Татварын ерөнхий газар хэтэрхий ажилгүй байгаагаас болж зарим үйлчилгээний газрууд өнөөдрийг хүртэл Ebarimt өгөхгүй байна.

Өнөөдрийг хүртэл зарим ААН-үүд Ebarimt олгохгүй байна. Ялангуяа байрны дундах жижиг дэлгүүрүүд карт уншдаг хэрнээ ebarimt өгөх болохоороо байхгүй гэдэг. Яг ийм байдалтай болж байгаа дэлгүүр хаа сайгүй байна. Яг ийм байдал үнэтэй тансаг эдлэл зардаг дэлгүүрүүдэд мөн давтагдаж байна. 500 000 төгрөгөөр цүнх худалдан авч байхад уучлаарай манайх Ebarimt өгөхгүй ээ хэмээн худалдагч нь инээмсэглэн зогсож байх жишээтэй.

Баримт өгдөг ААН-үүд нь  илгээдэггүй.

Энэ талаар татварын газраас тодруулахад: Тухайн ААН-ийн нэрийг татварын газарт мэдэгдэх шаардлагатай. Мэдэгсдний дагуу арга хэмжээ авах учиртай. Мөн иргэн аны баримт ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй байгаа бол баримтан дээрх ДДТД-г оруулаарай гэж тайлбарлав.

Үүнээс гадна өнөөдөр иргэд өдөр бүр автобусаар зорчиж байгаа. Гэтэл автобусаар зорчих картыг цэнэглэдэг газрууд хэзээ ч Ebarimt өгдөггүй. Уг нь мөнгөөрөө худалдан авалт хийж байгаагаас ялгаагүй үйлдэл. Өөрөөр хэлбэл иргэдийн мөнгө хожих боломжийг боомилж, амар хялбараар бусдыг “шулж” байгаагаас ялгаагүй үйлдэл юм.

Ийм асуудал гараад багагүй хугацаа өнгөрч байхад Татварын Ерөнхий газраас яагаад нэгдсэн арга хэмжээ авч татвар олгохгүй байна вэ? Уг нь ийм тохиолдлууд хаа сайгүй гарч байхад Татварын ерөнхий газраас нэгдсэн арга хэмжээ авах учиртай.

Татварынхан түрэмгий, торгохдоо сайн гэдгийг ард түмэн мэднэ. Ядаж нэг удаа ард түмнийхээ эрх ашгийг бодоод Ebarimt олгодоггүй газруудад хариуцлага тооцох учиртай. Хариуцлага тооцдоггүй юмаа гэхэд бүхий л газруудыг баримт өгдөг болгоход анхаарах цаг болсон.