Н.Энхбаярын том хүү Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч энэ албаа өгөөд сураггүй нэгэн байгаа билээ. 

Түүний хувьд гадаадад өндөр боловсрол эзэмшсэн хэмээн ярьдаг. Ажил мэргэжлийн хувьд өөлөх зүйлгүй ч сүүлийн үед олны дунд түүний хувийн амьдралын талаар нэгэн хардлага гарах болжээ. Учир нь гэр бүлтэй гэгдэх Батшугар хаа явсан газраа жүжигчин бүсгүй Б.Янжиндуламтай олон нийтийн газраар нууцхан уулзалт хийж харагдах болсон. Тиймээс зарим нэгэн хүмүүс түүнийг эхнэрээсээ салж залуу бүсгүйтэй учир ургуулжээ хэмээн шивэр авир ярих болсон байна. 

Э.Батшугарын хувьд аав болсон бөгөөд түүний эхнэр Т.Дариймаа нь АНУ-д очиж амаржсан бөгөөд охинтой болж байжээ. Эхнэр Т.Дариймаа нь Бентлигийн их сургууль дүүргэсэн,орос, англи, төвд хэлтэй, сургууль дүүргэснийхээ дараа банкны салбарт ажиллаж байсан, Швейцарь-Монголын Худалдааны тэнхим гэгчийг 2010 онд Луганод байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажилласан, “Ремиф” компанийн захирал  аж.

Б.Янжиндулам Амьдралоги зурган илэрцүүд

Харин шинэ амрагаар нь хардагдаад байгаа Б.Янжиндуламыг жүжигчин Г.Ундармаагийн найруулсан "Амьдралоги" кинонд тоглосноор нь олон хүн мэдэх билээ. 

Б.Янжиндулам хэмээх энэ бүсгүй гимнастикийн тамирчин. Солонгосын үндэсний урлагийн сургуульд жүжигчний ангид суралцахын зэрэгцээ уран бүтээлүүдэд тэр тоглож байжээ.