Мунзуй  Г.Нямдорж нь шунахайн сэдэлтээр  С.М, Ч.Н, М.Д нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны ..  дугаар байрны ... тоот БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Чэн Шинь Гоу Минь" ХХК-ийн ажлын байранд БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн Д.Т хүч хэрэглэж "550.000 юанийг хувьдаа завшсан" гэж зөвшөөрөхийг шаардан, "нохойд идүүлж, бетонд зутгаж ална, эхнэрийг чинь хүчиндүүлнэ, чамд ямар байхыг харуулна, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараана" гэх зэргээр өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн байдаг. Улмаар 550.000 юань /Монгол төгрөгт хөрвүүлбэл 168.888.500 төгрөг/ буюу онц их хэмжээний мөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэгт хохирогч Д.Т-ийг зодох, хүч хэрэглэхээр заналхийлэх, айлгах, манаж хонох хүн олох зэргээр дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон. 

Үүнээс гадна Мунзуй Г.Нямдорж С.М-тай бүлэглэн ӨМӨЗО-ны иргэн Д.Т-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлэн, тохуурхан доромжилж "бэлэг эрхтэнээ бариулан хөхөхийг шаардаж" бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн нь нотлогдоод. байгаа.

Улмаар энэ хэрэг шалгагдаж байхад буюу  Эрүүгийн 201601000028 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 10 дугаар сарын 24-нөөс мөн оны 11 дүгээр сарын 14- ний өдрийг хүртэл мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн бөгөөд ОХУ руу оргон зайлахаар төлөвлөөд байсан түүнийг  2016.11.14-ны өдрийн 03:00 цагийн орчим Хэнтий аймгийн нутаг Норивлин сумаас саатуулсан. 

Түүний энэ бүх үйлдэлд  Эрүүгийн хуулийн 149.3, 125.2, 261.1-р зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдээд байгаа.  Тодруулбал

  • Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх

149.3.Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 125 дугаар зүйл. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах:

125.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн, уг хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан, эсхүл насанд хүрээгүй, бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

  • 261 дүгээр зүйл. Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох

261.1.Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргосон, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн бол гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Мунзуй Г.Нямдоржийг шүүх хурал энэ сарын 23-ны өдрийг хүртэл хойшилсон. Хаалттай шүүх хурлаар Мунзай Г.Нямдоржид ямар ял оноох талаар бид эргэн мэдээлэх болно. 

А.Баярмаа