Жүжигчин Г.Дашхүү агсны хүү Галбаяр аавынхаа уран бүтээлийг залгамжлан урлагт зүтгэж яваа нэгэн. Тэрээр хэд хоногийн өмнө "Түцний охид" нэртэй шинэ киногоо нээлээ. Киноны зохиолыг Д.Галбаяр бичжээ. Киног үзэж байхад нэг зүйл өөрийн эрхгүй анхаарал татав. Жүжигчин Т.Хулан бол төрсөн ааваа нэг ч удаа хараагүй хүн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй биз. Тэгвэл энэ эмзэг сэдвийг нь Д.Галбаяр хөндөж орхио юу даа гэсэн бодол төрж байлаа.

Киноны төгсгөлд гардаг хүүрнэл хэсэг дээр Т.Хулангийн хэлсэн үгийг та бүхэнд хүргэе. "Энэ хүнийг хичнээн их үзэн ядах тусам тэр чинээгээрээ хайрладаг байснаа Санахгүй гэж сэтгэлээ хуурахдаа сэрүүндээ ч зүүдлэж хүлээдэг байснаа Бодохгүй гэж бодох тусам бодол дүүрдэг байснаа Өөрийнхөө дотроос өөрийгөө хөөсөн энэ он жилүүдэд Аав гэдэг үгийг ижийнхээ дэргэд нэг ч удаа хэлж байгаагүй ээ Амьдралдаа та минь алдсан ч гэсэн одоо охин нь ААВАА гэж чангаас чанга хашгирмаар байна. Гэхдээ.....Ааваа ...охиноо уучлаарай ижий минь сонсчихно шүү дээ. Эх хүний сэтгэлийн сүү ээдчихвэл яана. Эхнэрийнхээ эмзэг сэдвийг хөндөж зовлонгоор нь мөнгө олох гэсэн найруулагчийн бодол уу? Эсвэл....