Энэ сарын 18-ны өдөр буюу өчигдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооноос нярай хүүхэд олджээ. Тус  нярай нийслэлийн Баянгол дүүргийн 161 дүгээр цэцэрлэгийн хашаанд хаягдсан байсан байна.

Хүүхдийг бараан хувцастай эмэгтэй орхиж явжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тус хүүхэд төрөөд удаагүй, долоо хоногтой эмэгтэй хүүхэд аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.