"Яг түүн шиг-2" шоу нэвтрүүлгийн өчигдөрийн дугаарт жүжигчин Ариунцэцэг анхны ялалтаа байгуулан тайзнаа гарахдаа нулимас дуслуулан баяртай байгаагаа ярьж байсан. 

Тэгвэл энэ дугаарт төгөлдөр хуурч Ами мөн нэлээд хүчтэй өрсөлдөгчийн нэг байлаа. Харамсалтай нь ялагдал хүлээсэн тэрбээр сэтгэлийн гүндээ нэлээд эмзэглэсэн бололтой. Тэрбээр өөрийн цахим хаягтаа, Ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам уу гэдэг шиг Сонгодог урлагийн хүн түрүүлж болдоггүй наадам юм шиг байна. 3 оноо өгөх мөчид халуун сэтгэл рүү минь цэв хүйтэн ус цацах мэт мэдрэмж төрж суусныг та бүгдээсээ нуухгүй ээ. Шударга зүйл гэж хаана байдаг юм бэ? гэж асуулт хамгийн түрүүнд надад орж ирсэн. Би уул нь эхнээсээ шударга байсан.... Шоу бол шоу өрсөлдөөн бол өрсөлдөөн л юм байна лээ. Энэ дугаарын дараа би нулимасаа нуухгүй ээ" гэж Ами бичсэн байв. 

Үүнээс харахад Ами бусад оролцогч нартаа оноо өгсөн байдалд нэлээд гомдсон бололтой.