Төвсийн алдагдал, гадаадын хөрөнгө орууллат буурснаас болж төгрөгийн ханш эрс суларсан. Тиймээс 2013-2017 оны 4-р сар хүртэл хугацаанд валютын нөөц ба төгрөгийн ам.доллартай харьцах ханш ямар байсныг хүргэж байна.

Энэ грфик бол гадаад валютын албан нөөц ба төгрөгийг ам.доллартай харьцах ханш 2012 оноос энэ оны 4-р хүртэл ямар байсныг харуулсан Монголбанкны албан мэдээ.

Чингис бонд болон Хөгжлийн банкны Евро, Самурай зэрэг бондыг олон улсын зах зээлд арилжаалсан,уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн зэрэгтэй холбоотойгоор 2013 онд гадаад валютын албан нөөц 2,248.0 сая ам.долларт хүрч, тус хугацаанд валютын ханш харьцангуй тогтвортой байсан. Гэсэн хэдий ч гадаадын хөрөнгө оруулалт тасралгүй буурч, төсөв, төлбөрийн тэнцэл алдагдалтай байж улмаар гадаад валютын нөөц буурах нөхцөл бүрдсэн. 2012-2016онд ам.долларын ханш жилд дунджаар 11.3 хувиар суларсан байна. Тодруулбал, 2016 оныэцэст гадаад валютын улсын нөөц 1,296.3 сая ам.доллар байсан.

Монгол улсын Засгийн газраас гаргасан Мазаалай бонд /500 сая ам.доллар/, Кредит свиссээс авсан синдикат зээл /250 сая ам.доллар/, Хас банкны синдикат зээл  /108.5 сая ам.доллар/ зэрэг нь гадаад валютын орох урсглагы нэмэгдүүлэн ханшийг тогтвортой түвшиндбайлгах нөлөөтэй байсан ч, 2016 оны 2-р хагаст гарсан томоохон гадаад төлбөрүүд болон бусад тодорхой бус байдлаас үүдэн иргэдийнхүлээлт ихээхэн өөрчлөгдөж 2016 онд ам.доллартай харьцах төгрөгийн жилийн дундаж ханш 2149.1 төгрөгт хүрч, 2013 онтой харьцуулахад 40.9 хувиар суларсан байна.

2017 оны эхний 4 сарын байддлаар төгрөгийн ам.долартай харьцах ханш оны эхнээс 2.8 хувиар чангарч, 1 ам.доллар 2419.4 төгрөгт хүрсэн байна.

Төгрөгийн ханш чангарахад Монгол улсын Засгийн газраас ОУВС-ийн ажлын хэсэгтэй “Өргөтгөсөн санхүүужилтийн хөтөлбөр”-ийн урьдчилсан хэлэлцээрийг хийсэн, мөн олон улсын зах зээл дээр Хуралдай бондыг амжилттай арилжаалсан зэрэг нь нөлөөлсөн байна.