Сонгинохайрхан дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарч, нэг гэр бүлийн 4 хүн амиа алджээ. Мэдээллийн тодруулбал СХД-ийн 26-р хороо Нарангийн энгэрийн задгай гэх газар хэрэг явдал болжээ.

40 орчим настай Х гэгч нь 4,6,11 настай гурван хүүхдээ 38 настай эхнэрийн хамт онц хэрцгийгээр хөнөөгөөд эцэст нь өөрөө амиа егүүтгэсэн байна. Хэргийн газраас тэдний том хүүхэд нь болох 16 настай охин нь амь мултарч, цагдаагийн байгууллагад хандсан байна. Хэргийг СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.