Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 24. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 28. Буд гараг. Гоё хүүхэн одтой, Хоёр хар мэнгэтэй, цагаагчин гахай өдөр.

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага: Мунхрахуй 
                          Суудал: Огторгуй

Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

aҮс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.