Нигерийн Кадуна хотод нэгэн эмэгтэй маш аймшигт хэрэг үйлджээ. Учир юу гэвэл тэрбээр өөрийн хуучин нөхөр рүүгээ буцалж буй халуун ус цацсан байна. 

Оршин суугчдын ярьснаар хуучин нөхөр нь өөр эмэгтэйтэй хуримаа хийгээд долоо л хонож байжээ. Харин үүнд нь хорссон экс эхнэр нь ийм аймшигт хэрэг үйлджээ. Хохирогч эрийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч эмч нар түүнийг цаашил эсэн мэнд амьдарна гэдэгт итгэлгүй байгаа аж.