Хятад улсын иргэн бага насны хүүхдүүдийг дагуулан явж байхад нь Теди төвийн ажилтнууд анзааран цагдаагийн газар яаралтай мэдэгдэж түр саатуулан шалгаж байгаа билээ. 

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар эдгээр сурагчид 57-р сургуулийн хүүхдүүд гэж ярьж байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа учир Цагдаагийн газраас тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа юм. 

Ямартаа ч энэ хэргээс харахад бага насны хүүхдүүд үл таних хүмүүсийг дагаж явахгүй байх талаар холбогдох алба болон эцэг эхчүүд мэдээлэл сайн өгч, хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй гэдгийг энэ үйлдэл харуулж байна