Энэ явдал Казакстанд болжээ. Согтуу залуу найз нартаа мориороо тогтмол нуурыг сэлж гарна хэмээн онгирчээ. Номхон морь нуур луу орсон байна. Нуурын голд хүрч хөл алдахад эзэн морь хоёр салжээ. Эзэн нь сэлсэн бол жолоо цулбуурд хөл орооцолдсон морь хэдэнтээ тонгочиж цовхроод живжээ. Нөхдөөсөө ичиж зовсон залуу нуурын цаад эрэг лүү сэлэн зугтжээ.