Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өчигдөр  Сонгуулийн Ерөнхий Хорооноос үнэмлэхээ гардан авсан билээ. Энэ үеэр МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд гэргий Ж.Туяацэцэг болон  намын нөхөд, гишүүд дэмжигчидтэйгээ хүрэлцэн ирсэн.

Харин МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар мөн эхнэр, охидын хамт ирж үнэмлэхээ гардсан билээ. Тэгвэл АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 12 цагаас намын удирдлагууд болон охин Б.Намууны хамт ирж нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан нь олон хүний анхаарлыг татав. Хагас цаг орчим хоцорч ирсэн түүнийг албаны хүмүүс төдийгүй дэмжигч олон нь ихэд хүлээсэн бөгөөд үг хэлэхдээ охинтойгоо гарч ирсэн нь бүр ч их сонирхол татлаа. хэрэв тэрээр Төрийн тэргүүн болвол Тэргүүн хатагтай бус Тэргүүн охинтой болох нь гэж хошигнох хүмүүс цахимд нэлээд байна.