​Сайн байцгаан уу энэ өдрийн мэнд. Би одоо 20-той оюутан жоохон гэж битгий шүүмжлээрэй 4-р курсийн оюутан. Айлын ганц болхоор бие дааж бүх зүйлийг өөрөө хийж сурсан ээж аав минь тусдаа амьдралтай хүмүүс эмээ өвөөтэйгөө амьдардаг хэтэрхий эрт амьдралын хатууд хөл тавьсан.

За энэ ч яахав би 3 жилийн өмнө найз залуутайгаа танилцсан юм. Тэр үедээ зүгээр л танилын хүрээнд харицдаг байж байгаад автобус сургууль гэр найз нөхөд гээд байнга хамт байсаар байгаад дасаад бие биедээ хайртай болчихсон үерхээд одоо 2 жил гарам болжийно. Хадмынхан надад сайн манайхан ч сайн гол асуудал гэвэл 2 жилийн өмнө бид 2-г дөнгөж үерхэж эхэлж байхад өмнө нь үерхэж байсан охин нь 5 сартай жирэмсэн гээд гараад ирсэн. Тэгээд би тэр охиныг хүндэлж зайгаа тавьж өгсөн. Найз залуу маань тэр бүсгүйд хайргүй чамд л хайртай хайргүй хүнтэйгээ амьдармааргүй байна гээд л над дээр зөндөө уйлж ирдэг байсан. Яагаад тэгэж ирдэг байсан бэ гэвэл тэр охинтой анх зугаалгын газар согтуу найзтайгаа мөрий тавьж танилцаж үерхсэн юм байна лээ л дээ тэгээд анхны уулзалтаараа унтсан хэдхэн удаа уулзсан тийм л бүсгүй юм байна лээ. Тэгээд салаад гэнэт 5 сарын дараа жирэмсэн гээд л гараад ирсэн. Тэр үедээ бөөн л юм болж бараг хамт амьдрах гэж байгаад хадам ээжтэй хүндлэлгүй харьцсанаас болоод манай хүн хэрэлдээд больчихсон юм. Найз залуу минь ээждээ их хайртай л даа юу ч болсон ээжийгээ л гэдэг хүн. Тэр үед нь би зүгээр л хөндлөнгөөс үзэгч байсан тэгээд над дээр буцаж ирээд яавч цуг амьдарч чадахгүй гэдгээ хэлээд ирсэн хүүхдээ би өсгөе ч гэж хэлсэн байна лээ. Эмэгтэй хүн угаасаа юу гэж мах ясныхаа тасархайг өгөх вэ дээ одоо тэр хүү бараг 2 нас хүрж байгаа байх. Би чинь жоохон хүүхэд юу ч мэдэхгүй надад хамаагүй асуудал шиг бодож явсан. Одоо тэр бид 2 манайд хамт амьдарч байгаа сууна л гэж боддог. Өнөөдөр ламд гэрийнхэн нь үзүүлсэн чинь тэр хүүхдийнх нь талаар ярьсан байна лээ тэгээд л би гэдэг хүн мартчихсан байсан гэнэт сонин болоод нүдэнд нулимс цийлэгнээд уйлаад явчихсан. Тэр хүүхэд нэг л өдөр та миний аав гээд л гараад ирвэл би гэдэг хүн яанаа би яах ёстойгоо үнэхээр ойлгохгүй байна. Тэр хайртай хүнийхээ анхны хүүхдийг төрүүлж сүүлийнх нь эмэгтэй байхыг хүссэн юмсан тэр бүсгүй солонгост сурч амьдарч байгаан байна лээ. Хэрвээ нэг өдөр хүүхдээ ав гээд хүрээд ирвэл би өөрийн хүүхэд шигээ өсгөх хэрэгтэй юу би яг яагаад байгаа ч ойлгохгүй байна, гомдоод ч байгаамуу уйлчих гээд уур ч хүрээд байх шиг. Найз залуугаа орой ирэхэд нь яаж хүлээж авнаа амьдралд төсөөлөөгүй бэрхшээл их юмаа. Миний сэтгэлийг хуваалцаж уншсан та бүхэнд баярлалаа…