“Номин” сүлжээ дэлгүүрт “SAVE OUTLET SALE” нэртэйгээр бэлэн хувцаснуудыг захаас хямд үнээр борлуулж байна гэх сурталчилгаа газар авах боллоо.  "Тухайлбал, дотуур өмд 999, цамц 4999, өмд 9999, гутал 14999 гэх мэт үнэ ханш тавьжээ. Үүнийг тэд гайхалтай хямд үнэ хэмээн олон нийтийг уриалан дуудаж, хорлох гэж байна. Хорлох гэдэг нь учиртай. Яагаад гэхээр хэдхэн хоног өмсөх хэрэггүй хог болсон хамгийн чанаргүй бараануудыг гайхалтай хямд үнийг танд санал болгож байна. 

Цахим хэрэглэгчид үүнийг нааштайгаар хүлээж авсангүй. Харин ч “Танайх хог зарахаа боль. Авах юмгүй хог байна лээ” гэх сэтгэгдлүүд хөвөрч эхэллээ. Угаас хямд бараа гэдэг бол нэг талаараа эдийн засагт халгаатай, хий зардал байдаг. Чанартай бараа л хэмнэлт болохоос биш хямд мөртлөө чанаргүй бараа бол хайран мөнгө салхинд хийссэнтэй ижил шүү дээ.

Тэгээд ч Номингийнхон хямдрал нэрээр иргэдийн тархийг угааж ханадаггүй хүмүүс. Яагаав эдний Хан-Уул дүүрэгт байрлах салбар нь хар баасан гаригийн хямдрал зарлалаа гэж долдугаар сарн нэгнийх шиг үйл явдал болгох нь шахсан. Хууртагдаж очсон иргэд асар их бухимдаж хараан зүхэж байлаа.

 Тэгэхээр хямдрал гэдэг нь иргэдийн сайн сайхны төлөө ажиллаж, таны мөнгийг хэмнэдэггүй, өндөр орлого олох гэсэн шилдэг арга гэдгийг иргэд яс махандаа шингэтэл ойлгох цаг гэдгийг тухайн үед эднийх мэдрүүлсэн. Одоо ч хүмүүс мартаагүй байгаа байх. Номингийн ажилтнууд ярихдаа  “Хямдрал гээч нь урьд зарж байсан үнээ буцаан тавьдаг  заль” хэмээн тайлбарладаг юм билээ.

Манай улсын иргэд угаас санхүүгийн тооцоо, зөв зарцуулалтын мэдлэггүй, энэ талаар мэдэхийг ч хүсдэггүй, ямар ч аргаар хамаагүй үнэтэй утас барихыг илүүд үздэг сэтгэхүйтэй. Үнэтэй зүйл хямдарч байвал хэрэгтэй, хэрэггүй юу ч байсан хамаагүй худалдаад авчихдаг хүн олон.  Тиймээс л хүмүүсийн сул талыг ашигласан “Номин”-гийн бизнесийн цэцэглэлт ийнхүү тэдний сэтгэхүйгээр тоглон, үргэлжилсээр байгаа нь энэ. Энэ мэт үйлдэл манай эдийн засгийг уналтанд ороход нөлөөлж байгаа шүү. Рекламанд аль болох автахгүй байх хэрэгтэй байх.

Г.Наран

zaluu.mn