Камертон хамтлагийн гишүүн Мээдээ "Яг түүн шиг-2" шоуны хагас финалын шалгаруулалтад түрүүлэн таван сая төгрөгийн шагнал авсан бөгөөд үүнээсээ буяны үйлсэд хандивлахаа амласан.

Гэтэл сайныг дагаж саар гэгчээр үүний дараа Мээдээтэй холбоотой мөнгөний асуудал гарсан нь хуучин эхнэр болон хүүхдэдээ тэтгэмж өгдөггүй гэсэн мэдээлэл тарсан. Тэгвэл түүний хуучин эхнэрийн эгч дуучин Лхамаа  саяхан Мээдээгийн талаар мөн өөрийн сэтгэгдэлээ ингэж хэлжээ.