​Сайн байна уу? Та бүхнийг үнэтэй зөвөлгөө хэрэгтэй байна. Гэхдээ зөвөлгөө бичихдээ заавал нас, бас хүйсээ бичээрэй. Ингэх хэрэгтэй байгаамаа.

Би 21 настай. Энэ өвөл сургуулиа төгсөн. Тэгээд их зүйл асууж лавлаж ойлгох хэрэгтэй байнаа. Би амьдралаа 25-30 насандаа хүнтэй сууна гэж боддог. Гэтэл миний үе тэнгийхэн гэрлээд байх юм. Би үүнийг нь ойлгохгүй юм. Ийм эрт хүнтэй сууж хүүхэд гаргаж яадаг байнаа гээд л одоо миний сурах нас л гэж бодох юм. Гэтэл бас нэгэн айдас байгаа нь манай 30 настай ах, эгч нар ингэж зөвлөх юм. Хүний сайхан нь дуусчихвал яах юм бэ? Эртхэн гэрэл юун 25 нас вэ гэх юм. Би бүр гайхаад байх юм. Уул нь 21 нас гэдэг чинь их л залуу нас биздээ. Гэтэл зарим 21-тангүүд, 20-тонгууд өөрсдийгөө хөгширч байна гээд байдаг. Би бүр ойлгохоо байлаа. Яг миний асуух гээд байгаа зүйл бол эртхэн гэрэлсэн дээр юм уу аль эсвэл 25 хүртлээ сурч байгаад гэрлэвэл алзахгүй юу? Эсвэл нөгөө сайнууд нь дуусчихдаг юм болов уу? Бас эхнэр нөхөр хоёр гэрлэхэд эхнэр нь онгон байх гэдэг орчин үед нээх сонин биш болсон гэх юм. Энэ үнэн юм уу? Би бол эхнэр ариун байх хэрэгтэй л гэж үздэг. Би нэг залууд бас дуралчихаад байна л даа. Хорвоо чинь яг бодсноор дардан байдаггүйм байна. Тэгээд үерхэлийг дагаад нөгөө секс гэж зүйл хамт явж байгаа юм тэхээр би гэрлэх хүндээ л өгнө гэж боддог. Гэтэл үгүй бол яах вэ гээд л… Ер нь яг энэ насанд яах ёстойн бэ? Сураал байх уу сураал байх уу. Яг зөв хүн таарчихвал суусан л дээр гэж боддог. Гэхдээ бас зорилго, амжилт гэж нэг юм байна аа. Та намайг өөрийнхөө эмэгтэй дүү гэж бодооод чинь сэтгэлээсээ зөвөлгөө өгөөрэй. Би таны зөвөлгөөг амьдрал дээрээ хэрэгжүүлэх болно. Тэгээд бас хүн бүр өөр өөрөөр зөвөлгөө өгч байна л даа. Жишээлбэл ямар ч хийсэн бүтээсэн юмгүй 30 хүрсэн эмэгтэй бол эртхэн суу хүүхэд гарга гэх юм. Харин эрт суусан нэгэн нь ийм эрт сууж яадым юм үз нүд тайл гэнэ. Хаха ер нь яг яах ёстойн бэ? Та хэрвээ 21 насныхаа амьдрал руу буцаж очивол яах байсан бэ? Бас та хэдэн настайдаа хүнтэй суугаад жаргалтай амьдарч байна вэ? Эмэгтэй хүн болж төрнө гэдэг чинь бас их олон асуудалтайм байна, эрчүүд минь эхнэрээ хайрлаарай. Зөвөлгөө бичихдээ заавал нас, бас хүйсээ бичээрэй.