Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Гацуурт” компани, Монгол HD телевиз хамтран сар шинийн баярын босгон дээр ахмад буурлуудаа хүндэтгэн хүлээн авч гурил, мах зэрэг бүтээгдэхүүнээс гардууллаа. “Гацуурт” компани Улаанбаатар хотын зургаан дүүргийг сонгон авч судалгаа хийн зорилтот бүлгийн 180 айл өрхийн өндөр настнуудад ийнхүү тусалж байгаа юм. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7, 17, 18, 19 дүгээр хороодын 30 гаруй ахмад настанд “Гацуурт” компанийн 10кг гурил, үхрийн мах зэрэг бүтээгдэхүүнээ гардууллаа.