Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 16  дугаар хороонд 180 хүүхдийн багтаамжтай 139 дүгээр бага сургууль, 120 хүүхдийн ортой 221 дүгээр цэцэрлэгийн цогцолбор 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийлээ. Чингэлтэй дүүргийн Засаг  дарга Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ “Чингэлтэй дүүрэгт   төрийн болон төрийн бус өмчийн 79 сургууль, цэцэрлэгт 36 мянга гаруй  хүүхэд  суралцаж, хүмүүжиж байна. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын гадна  хүүхдийн тоглоомын талбай барьж, тохижуулах ажлыг дүүргийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, цэцэрлэг ашиглалтад оруулахад дүүргийнхээ болон тухайн хорооны  иргэдийг ажлын байраар хангахыг  чухалчилдаг” гэдгийг онцоллоо.  16 дугаар хорооны Бага сургууль цэцэрлэгийн цогцолборт 63 багш, ажилтан ажиллаж байгаагаас 31 нь 16 дугаар хорооных бол нийт ажиллагсдын 48 нь Чингэлтэй дүүргийн  иргэд байна.