2017 оны Цагаан сарын барилдаанаас эхлэн Аварга цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг оролцуулан 10 барилдааны чансааг МҮБХ-ноос гаргажээ.

 

Энэхүү /2017.06.02 хүртэл/ чансаагаар Аймгийн арслан Оргихын Хангай 9874 оноогоор тэргүүлж байна. Чансааны хоёрт 9653 оноогоор Улсын арслан Н.Батсуурь, гуравт 9258 оноогоор Улсын харцага Ө.Бат-Орших шалгарсан байна.  

 

Чансааны эхний 10-т Улсын заан Б.Пүрэвсайхан 8760, Улсын харцага Н.Жаргалбаяр 7381, Улсын начин Ч.Хөхчирэнгэр 7296, Улсын харцага Б.Бат-Өлзий 7284, Улсын начин Э.Энхбат 7250, Улсын арслан Р.Пүрэвдагва 6473, Улсын харцага Т.Баасанхүү 5610 нар бичигджээ. Харин дараагийн аравыг Улсын харцага Ц.Содномдорж 4685 оноогоор тэргүүлжээ.