Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагт газар хөдлөлтийн бэлэн байдлыг хангах дохиогоор ажиллалаа.

Дохиог 16:00 цагт хүлээн авч дүүргийн Иргэний хамгаалалтын орон тооны бус штабаас томилогдсон албан тушаалтан байранд байрлах түгшүүрийн дохиог ажиллуулж албан хаагчдад дамжуулсан. Албан хаагчид “Нуугд, Суу, Хүлээ “ зарчмаар ажиллан 16:05 цагаас Засаг даргын Тамгын газрын байрнаас гарч Тусгаар тогтнолын талбайд “ЦУГЛАРАХ БАЙР”-нд гарч жагсаж, бүртгэл явуулсан.

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадаас нийт 144 хүн хамрагдахаас 126 албан хаагч хамрагдсан. Ажилтан албан хаагчдад дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга үүрэг, чиглэл өгч ажиллав.

Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Ахмад Р.Баянжаргал сургууль, дадлагын явц, ололттой болон дутагдалтай байдлын талаар танилцуулж, зөвлөмж өглөө.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс