Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр зохион байгуулдаг Хороодын Засаг дарга нарын цэргийн бэлтгэл сургалт Зэвсэгт хүчний …. дугаар ангид үргэлжилж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ж.Эрдэнэбат 19 хороодын Засаг дарга нар Цэргийн бэлтгэл сургалтад хэрхэн хамрагдаж байгаатай 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр танилцав.

Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа цэргийн бэлтгэл сургалтын явцын тухай дүүргийн Засаг даргад танилцуулсан юм.

Энэ үеэр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Дайчилгаа удирдах бүлгийн орлогч дарга А.Дамцагдорж хороодын Засаг дарга нарт цаг үеийн холбогдолтой товч мэдээлэл хийж, үүрэг, чиглэл өглөө.