“Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” аяныг  2017 оны 4 дүгээр сарын 03-ний өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал дүүргийн ГХУСАЗСЗ, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Боловсролын хэлтэс,Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтэс, ДЗМОУБ, Чингэлтэй орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа.

“Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооцгооё” өртөөлчилсөн сургалтыг Ерөнхий боловсролын 12 сургуулийн 1500 гаруй сурагчдад, “Цахим орчин дахь хүүхдийн эрх”  илтгэлийн тэмцээнийг Ерөнхий боловсролын 10 сургуулийн 55 сурагчдыг хамруулан, “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг хамтдаа” Чингэлтэй дүүргийн хүүхдийн V дугаар чуулган, “Хамгаалал дахь хүүхдийн оролцоо” парламентийн мэтгэлцээний тэмцээнийг тус тус амжилттай зохион байгуулсан.

Чингэлтэй дүүргийн төв Тусгаар тогтнолын талбайд 04 дүгээр сарын 30-ний өдөр “Хүүхдийн эрхийг дээдэлж, гэр бүлийн хүчирхийллийг зогсооцгооё” уриан дор ерөнхий боловсролын 12 сургуулийн 2000 гаруй сурагчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Төрийн бус олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцон хүчирхийллийн эсрэг хамтран тэмдэглэлээ.

Өдөрлөгийн үеэр Хүүхдүүдийн дунд “Аз жаргалтай хүүхэд нас” сэдвээр түргэн гар зургийн уралдаан явагдлаа. Мөн хүүхдүүд хүчирхийллийн эсрэг  “Амлалт өгөх ёслолын ажиллагаа” зохион явуулсан бөгөөд хүүхдүүд өөрсдийн хэлэх үгээ флашмоб бүжгээр илэрхийллээ.