Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд “Цагдаагийн албаны тухай хуулиар ЗЦГ, Дотоодын цэргийн анги, Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах албыг татан буулгахаар болсон билээ.Эхний ээлжинд Замын цагдаагийн газрыг татан буулгах бөгөөд цагдаагийн газрын албан хаагчдыг нь дүүргийн цагдаагийн хэлтэс рүү хуваарлахаар болжээ. Уг ажил ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм байна. Сонируулахад, замын цагдаагийн байгууллагад 4600 гаруй албан хаагч ажиллаж байгаагийн 60 гаруй хувь нь удирдах төвшинд ажилладаг гэнэ” Гэсэн мэдээлэл гарсан юм.  

Тэгвэл энэ мэдээлэл нь худлаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллэв. Тодруулбал “Цагдаагийн албаны тухай” хуулийн шинэчилсэн найруулга  ирэх оноос хэрэгжиж эхлэх нь үнэн ч  ЗЦГ татан буугдахгүй гэнэ.  “Цагдаагийн албаны тухай” хууль өмнө нь хэт ерөнхий байсан бөгөөд  шинэчилсэн найруулгаар  цагдаагийн үйл ажиллагаа, цалин хөлсийг хаанаас тавих зэргийг дэлгэрэнгүй зааж өгсөн юм.   Өөрөөр хэлбэл замын цагдаагийн газар татан буугдахгүй үйл ажиллагаагаа урьдын адил хэвийн үргэлжлүүлэх  юм байна.

Өнөөдөр ЗЦГ нийслэлийн хэмжээнд 500 албан хаагчтай ба үүний  400 гаруй нь гудамжинд үүрэг гүйцэтгэдэг ажээ.  Үлдсэн албан хаагчид  ау ахуй,  мэргэжилтэн, шинжээч байдаг гэнэ. ЗЦГ-аас энэ мэтээр худал мэдээлэл гаргахгүй байхыг  анхаарууллаа.