Эдийн засгийн хямралтиай, нийгэм бухимдалтай, ажилгүйдэл газар авсан энэ үед залуус аль болох гадагшаа явж ажил хийхийг хүссээр байна. Эндээ ажилтай ч цалин нь хүрэлцээгүй, өргөн хэрэглээни барааны үнэ өртөг өндөр зэрэг нь залуусыг Солонгос явж ажил хийх чин хүсэлтэй болгоод байгаа юм.

Тэгэхээс ч өөр арга алга. Ингээд эрэлт хэрэгцээг дагаж энд тэнд олон олон жуулчлалын төв, гадагш нь сургадаг гэх нэрийдлээр залуусыг гаргадаг хэлний төвүүд бие болсон. Зарим нь олон жилийн турш үйл ажиллааа явуулж байгаа ч бусдыг хохироодог асуудал гарсаар байгаа юм. Үүний нэгэн тод жишээ бол EduWorld гэх төв байж болзошгүй байна. тухайлбал нэгэн үйлчлүүлэгч уг төвөөр үйлчлүүлээд, 20 сая төгрөгөөр хохирчээ.

Түүнийг гадагш нь явуулна хэмээн 20 сая төгрөг хураан авсан байна. Ингээд дараагаар нь тэр сургуулиас чинь хаpиу ирээгүй, чи тэнцээгүй хэмээн хоёр сар хүлээлгэсэн байна. Ингээд дараа нь хариу ирсэн та тэнцсэн гэсэн атлаа мөнгө чинь гадаадын тэр сургуулийн дансанд орчихсон байгаа гэж баахан уяжээ.

Ийм маягаар хүмүүсийн мөнгийг 3,4 сар угааж өөрсдөө эргүүлэн ашиг олчихоод, зарим тохиолдолд эргүүлж өгдөг гэж байна. Нэгэн хохирогч манайд ийм мэдээлэл өгсөн юм.

Үргэлжлэл бий...

 

zaluu.mn