Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны финалын цувралын тав дахь тоглолт Голдэн Стэйт Уорриорсын талбай дээр болж дуусч Уорриорс 120-129 харьцаагаар дуусгалаа.

Тоглолтын эхний үед Кавалерс дөрвөн оноогоорй тэргүүлж байсан ч хоёрдугаар үед хангалтгүй тоглож 60-71 харьцаатай болжээ. Сүүлийн хагаст Леброн гайхалтай тоглолт үзүүлж оноог ойртуулж байсан ч оноог тэр дор нь хариуг Алтан мужийн дайчид өгч байснаар дуусчээ.

Голдэн Стэйт Уорриорс плэй оффын турш ганцхан хожигдсон бөгөөд хожигдсон ганц баг нь Клевлэнд Кавалерс өмнөх тоглолтод хожигдсон билээ

Тус тоглолтод Кэвин Дурант 39 оноог авч багаа тэргүүлсэн бол Стефэн Көрри 34 оноо, 10 дамжуулалт, 6 самбараас бөмбөг авч, Андрей Игодаула 22 оноог сэлгээнээс авч тусалжээ. Харин эсрэг багаас Леброн Жеймс 41 оноо, 13 самбар, 8 дамжуулалт гүйцэтгэсэн бол Кари Ирвинг 26, ЖР Смит 25, Тристон Томпсон 15 оноог авчээ.