“Абсолют” нэг л биш ээ
2017/06/14
ОХУ-ын Буриадын “Абсолют” сүлжээ дэлгүүрийн нээлт “Хүннү Молл” худалдааны төвд цагаан сарын өмнөхөн нээгдсэн. Тодруулбал, 2017 оны хоёрдугаар сарын 10-нд. Орос бараанд “нугасгүй” дуртай Монголын ард түмэнд Буриад явж, орос бараа чирэхийн зовлонгоос ангижирч, Улаан Үдэд зарагдаж байгаа үнээр нь худалдан авалт хийх болсон нь эдийн засаг хийгээд цаг завын хувьд таатай зүйл боллоо хэмээн талархан хүлээж авсан цаг.
Гэвч монголчуудын “Манай бэр ирсэн өдөр шигээ сайхан зантай байгаасай” гэдэг үг амьдралд биеллээ олж, “Абсолют” –ынхан дөрөвхөн сарын дотор тараа таниулж эхлэв.
Дэлхий нийтээрээ хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж байгаа энэ цаг үед чанар, стандартын шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэн жижиглэнгээр худалдаалах болсон байна. Мөн заалны зохион байгуулалт муу, барааны нэр төрөл цөөн, сонголт муу зэргийг онцлон дурдах нь зөв байх.
Үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь ч стандартын бус учраас хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг йогурт, сэндвич, савласан шингэн сүү, хүүхдийн тэжээл, сок зэрэг бүтээгдэхүүнүүд хадгалалтын хугацаа дуусахаасаа өмнө муудсан байдаг тухай иргэд гомдоллон ярих болжээ. Энэ нь тэр хэрээр үндэсний үйлдвэрлэгчдэд хүндээр тусч буй нь мэдээж. Түүнчлэн ТЕГ-аас хэрэгжүүлж байгаа нэмүү өртгийн албан татварын буцаан олголтын тасалбар болох “И” баримт буюу иргэнд олгох баримтыг ТЕГ-т бүртгүүлж баталгаажуулахгүй байгаа нь хууль бус үйлдэл биш гэж үү.
Тодруулбал, бараа бүтээгдэхүүн худалдан авсан кассын баримт нь НӨАТ-ын бар кодтай хэдий ч түүнийг баталгаажуулах гэхээр Аж ахуйн нэгж бүртгүүлэлгүй байна гэх мэдээллийг өгөх болсоор лав хоёр сарын нүүр үзэж буй. Нөгөөтэйгүүр, “Абсолют” сүлжээ дэлгүүрийг Монголын эдийн засагт, монголчуудын өдөр тутмын амьдралд дэм болж байгаа гэж бодохгүй байна.
Учир нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг атлаа Улаан-Үдэд бүртгэлтэй, хувь хүний орлогын албан татвараа Буриадад төлдөг байх жишээний. Тэгээд ч “Абсолют” групп Улаан-Үдийн Хотын зөвлөлийн хамгийн баян гишүүн, бизнесмэн Индира Шагдаровагийн хувийн өмч гэж дуулдсан.
Guest · 2017/06/15
Шударгаар өрсөлдөл дөө. Битгий ингэж муу аргаар дийлэхийг урьтал болгоочээ. Худалдан авагчид сонголтоо хийгээд л, чанаргүй бараа зарж байвал орохоо больчихно. Барааны сонголт сайтай, үнийн хувьд тохиромжтой бол худалдан авалт хийх нь дамжиггүй. Чанаргүй, баталгаагүй эсвэл хуурамж бараа зардаг гэж байгаа бол батлаад харуулах хэрэгтэй. Тэрнээс баталгаа байхгүй бол ингэж дэмий юм бичихээ боль!
Зочин · 2017/06/14
зах зээлийн эхэнд хятадын үйлдвэрийн хаягдлыг монголчууд дуусгасан одоо оросын хуурамж чанаргүй хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж баталгаагүй хүнсийг нь дуусгах нь Муухай монгол хүний сайхан сэтгэлээ гэж ккккк
Зочин · 2017/06/14
Хятад улсад үйлдвэрлэсэн бараа нь дээр Орос хэлээр ярлык бичээд Орос бараа гэж худалдан авагч нарыг хуурах хэрэггүй шүү.