Өнөөдөр орон даяар ЭЕШ эхэлж байгаа. Харамсалтай нэгэн осол Дорноговь аймагт болжээ.  Тодруулбал, өнгөрсөн шөнө буюу 2017 оны зургадугаар сарын 13-ний шөнө Замын үүдийн хүүхдүүд ЭЕШ өгөхөөр Сайншанд руу таксигаар явж байгаад аваарт орж, жолооч, гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Энэ талаар эргэн мэдээллэх болно.

Г.Нар