МҮОНТ-д үүсээд байгаа асуудлын талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр нэлээд бичиж, ярьж байгаа. Дээрх асуудлыг  МҮОНТ-ийн Уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийн дарга  Г.Гэрэлийг толгойлж, телевизийн захиралд санаархаж байна гэх яриа гарсан нь ч оргүй зүйл биш бололтой.

Тодруулбал, сэтгүүлч Г.Гэрэл хурлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчид рүү чанга дуугаар дайрч “Та нар байгууллагын дотоод хэрүүл сонсох ямар дуртай юм бэ. Бид танай телевизийн ажилчдын дотоод хэрүүлийн шинжтэй хурлыг сонсох гээд суугаад байвал ямар санагдах вэ” хэмээн сэтгүүлчдийг хурлын заалнаас хөөн гаргасан нь дээрх хардлагыг батлаад өгсөн гэж хэлж болно.

          Дээрх асуудал улам даамжирсан учир  МҮОНТ-д төрөөс  шалгалт оруулахаар болсон. Шалгалтын сургаар телевизэд үүсээд байгаа асуудалд голлох үүрэгтэй оролцсон гэгдээд байгаа Уран бүтээлийн нэгдүгээр нэгдлийн дарга Г.Гэрэл гадагшаа явсан нь олны анхаарлыг ихээр татаад байна.

Чухам ямар шалтгаанаар  Г.Гэрэл АНУ руу явсан нь тодорхойгүй ч шалгалт оруулах  сургаар ийнхүү гэнэт шийдвэр гарган гадагшаа явсан нь олон нийтийн дунд үүсээд байгаа хардалтыг  бүр ч баталсан хэрэг болов. Магадгүй захирал болох хүсэл нь талаар болсонтой нь холбоотой ч байж болох. Ямартай ч тэрбээр үйл явдал намжтал гадаадад нам жим байхаар шийдсэн бололтой.