Уран нугаралтыг секси, шинэлэг хэлбэрээр үзэх хүсэл насанд хүрэгчдэд төрдөг нь нууц биш. Тэгвэл энэ нууц хүслийг биелүүлэх 18+ шоу Монголд анх удаа болох гэж байна. Тодруулбал, насанд хүрэгчдэд зориулсан  уран нугаралтын “Erotion Contortion SHOW”  энэ амралтын өдөр буюу 2017-06-18-ны өдрийн 21:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэн дэхь “Хар сувд” ресторанд болно.  

Уран нугаралтыг циркийн үзүүлбэртэй хослуулсан, шинэлэг хэлбэр бүхий шоуны үеэр олон гэнэтийн бэлэг байх болно. Шоунд урилгаар уран нугараач  Лхагва-Очир болон Гиннесийн амжилт тогтоож байсан нугараачид оролцох юм.

Урлаг, уран сайхан эротик хэрхэн хослохыг зөвхөн энэ шоунаас үзэх боломжтой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 8911-1990 дугаараас лавлана уу.