​Сайн байцгаана уу. Миний энэ амьдралыг та бүхэн ойлгоно гэж найдаж байна. Намайг Отгоо гэдэг 28 настай. Юу ч гэмээр юм бэ дээ. Би одоо 6 дахь залуутайгаа суух талаар бодож явна.

Миний анхны хайр манай 10 жилд байсан юм. Хар багын үерхэл байсан болохоор бид 2 8-р ангиас 10 хүртлээ үерхсэн юм. Төгсдөг жилдээ хонхны баярын зугаалгаар би түүнээс жирэмсэлсэн. Гэвч тэр өөр хүнд хайртай болсон гээд авахуул гэсэн. Тэгээд би авахуулсан. Төд удалгүй 1-р курсд орж 4 курсд сурдаг нэгэн залуутай 2 жил үерхсэн юм тэгээд бараг л хамтдаа амьдрах дөхөж байтал намайг дахиад л хуурлаа. Би ч тэвчилгүй салсан. Тэгээд удалгүй 3-р курсдээ Анхбаяр гэдэг залуутай үерхэж 3 сарч хүрэлгүй хугацаанд би жирэмсэн болсон юм. Гэтэл тэр залуу тухайн үед тэр дуртай байсан гэтэл хэд хоногийн дараагаас намайг 2 7 хоногтой байхад намайг зодож нүдийг минь хөв хөх болгосон. Дараа нь би айж ээж аав энэ хүүхдийг авахуулж өөр амьдрал зохио гээд салсан. Тэгээд сургуулиа төгсөөд нэг хувийн байгууллагад орж О гэдэг залуутай танилцсан юм. Гэхдээ тэр гэр бүлтэй байсан. Би ч эхэндээ хайр дурлалдаа шатаад юу л болвол болог гээд л үргэлж хамт байдаг байлаа. Тэгээд нэг л өдөр эхнэр нь мэдэж над руу дайрч эхэллээ харин тэр үед О намайг өмөөрж эхнэрээ нэг алгадаад авсан юм. Би дотроо намайг өмөөрсөн болхоор баярласан боловч арай ингэж болохгүй гэр бүл үймүүлэхгүй гээд тэр ажлаасаа ч гарж тэр залуугаас холбоо тасарсан юм. Одоо сураг ажиг сонсохнээ дахиад хүүтэй болсон сайхан байгаа л гэсэн. Тэгээд би гэж нэг олон эртэй учирсан эмэгтэй болчоод байж байгаад нэг зун завханд хамаатныдаа очоод хэсэг амраад байж байтал нэг залуутай танилцсан юм. Эхэндээ дотносохгүй гэж бодож байтал түүний зан ааш ярьж байгаа яриаг, царай зүсийг нь байнга бодох боллоо. Тэгээд түүнтэй дотносож нэг л мэдэхэд дахиад жирэмсэн болсноо мэдсэн юм. Тэгээд за одоо л энэ хүүхдийг гаргана гэтэл тэр хөдөөний залуу гэнэт гарч ирсэн шиг алга болоод би гэж хүн араас нь сураг ажиг тавиад ч олсонгүй. Тэгээд эцэггүй хүүхэд гэж бодсоор бас л авахуулах шийдвэрт хүрж авхуулав. Тэгээд би дахиж хүүхэд гаргах боломжгүй болсон юм. Одоо харин нэг залуутай 2 жил үерхэн байна. Тэр одооноос эхэлж хүүхдийн талаар ярьж хүүхэдтэй болоё гэдэг боллоо. Би одоо яах вэ? Үнэн учраа хэлэхүү туслаач хүмүүсээ!