Матильда бүсгүй Парист бүрх малгай борлуулна. Түүнийг хорин насны босгыг алхав уу үгүй юу Барон араас нь гүйж эргүүлсээр өөрийн болгож эрхшээлдээ оруулсан билээ. Тэдний явдал хоёр долоо хоногоос илүү үргэлжлээгүй ч энэ ахархан хугацаанд бүсгүй түүнээс өнгөний өвчин авсан төдийгүй амьдралын гүн ухаанд гүнзгий нэвтэрч, аливаа асууд-лыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх арга ухаанаас нь ч суралцаж амжсан юм. Нэгэн шөнө Барон бүсгүй дээр айлчлахдаа Парисын хүүхнүүдийн тухай ярьж өгсөн нь Матильдагийн сонирхлыг ихэд татжээ. Парис бүсгүйчүүдийн Өмнөд Америкт, тэр нутгийн эмэгтэйчүүдэд байдаггүй чанар болох ор хөнжлийн явдалд гарамгай хийгээд амьдралыг өөдрөгөөр харах чадвар, хурц ухааныг нь өндөр үнэлдэг ажээ. Харин нутгийн нь бүсгүйчүүд бүх зүйлээ далдлан нууж, бие хүн байхаа больсноос нөхрүүд нь эхнэрээрээ нууц амрагаа хийхийг огт хүсдэггүй аж. 

Бароны нэгэн адил Матильда амьдралыг үй олон дүрээр хүлээн авдаг болжээ. Тухайлбал, өглөө нь цайвар үсээ самнаж суухдаа «Би өнөөдөр түүнтэй адилхан байх ёстой» гэж шийдсэн л бол яг л хүссэн дүр төрхдөө ядах юмгүй хувирна. 
Нэгэн удаа түүнд Парисын нэгэн алдартай загвар өмсөгч бүсгүйтэй ижилхэн болох хүсэл төрж нүүр амаа төстэй янзлаад Перу руу явжээ. Ингэхийн тулд тэрээр бүр дүрд нь тоглохоор шийдэв. Бүлтэртлээ гоёсон тэрээр өөртөө тун ч итгэлтэйгээр тэрхүү загвар өмсөгчийн гэрт очсон нь түүний төлөөний хүн болох итгэмжлэхийг гардаж, бүр Лима руу явах усан онгоцны тасалбарыг ч өөрийн болгож чадахад хүргэлээ. 
Хөлөг онгоцны тавцан дээр Матильда гоо үзэсгэлэнт франц хатагтайн дүр эсгэн зогсоно. Сайн чанарын дарс, хамгийн тансаг үнэртэн, ганган хээнцэр хувцас сонгох төрөлхийн авъяасынхаа ачаар юм үзсэн дээдсийн гаралтай хатагтайн дүрийг ядах юмгүй бүтээж байв.  

Ингэхийн тулд Матильдад бусдыг татах ер бусын чадвар хэрэгтэй байв. Түүний сэтгэл санаа ямар ч байсан тэр инээж хөхөрч чадна. Гар тээшийг нь буруу газар тавьсан байсан ч тэр инээмсэглэнэ. Хөл дээр нь гишгэчихсэн ч ялдамханаар инээгээд өнгөрнө. 
Чухамхүү түүний инээмсэглэл Испанийн хөлөг онгоцны компанийн төлөөлөгч Дельведогийн сэтгэлийг уярааж, Матильда ахмадын ширээний ард хамтдаа зоог барих урилга хүлээн авав. Ёслолын хувцас өмссөн ахмад Дельведо ч туйлын хөгжилтэй, наргианч хүн бөгөөд цаг ямагт явган шог ярина. Дараагийн үдэш тэрбээр Матильдаг бүжгэнд урив. Тэрхүү цаг зуурын явдалд тэдний аялж яваа хугацаа нь арай багадах мэт түүнд санагдана. Тиймээс ч хий дэмий цаг гарздахгүйн тулд Матильдагийн эрүүн дээрх бяцхан мэнгийг зоригтой гэгч нь илбэснээр дараа дараагийн алхмууд хийгдлээ. Шөнө дунд ахмад бүсгүйгээс инжир жимсэнд дуртай эсэхийг нь асуув. Тэрнийг нь Матильда энэ насандаа ч амсаж үзээгүй билээ. Тэгтэл ахмад түүний онгоцон дотор ийм төрлийн жимс байгаа хэмээв. 

Гэвч Матильда үнэ цэнээ өсгөхийн тулд нэлээн цааргалах хэрэг гарсан бөгөөд харин тэднийг онгоцон дээр гарахад бүсгүй дээд зэргийн болгоомжтой байв. Малгайны худалдаа хийж байхдаа гарамгай сурсан зүйлээ ашиглаж биенийх нь хаа хамаагүй барилах увайгүй гарыг нь зоригтойгоор түлхэж байлаа. Түүний үйлчлүүлэгч авхай нарын нөхрүүд өгзгөн дундуур нь зөөлхөн алгадаад авах, кино шийнд урихдаа хөхний нь товчийг угзчаад авах найзуудынх нь увайгүй үйлдэлд тэр бүр дассан байв. Иймэрхүү аашлах нь түүний сэрлийг огт үл хөдөлгөнө. Харин түүний сэтгэлийг хөдөлгөж чадахуйц нэгэн нууцхан хүсэл байнга дагалдана. Түүнийг үл мэдэг нууцлаг байдлаар өдөж байгаасай хэмээн хүснэ. Энэ нь түүнийг дөнгөж арван зургаатай байх үед тохиолдсон нэгэн явдлаас улбаатай билээ. 
Нэгэн удаа дэлгүүрт нь Парист ихээхэн нэрд гарч буй зохиолч орж иржээ. Тэр бүрх малгайнуудыг огтхон ч сонирхсонгүй. Харин харанхуйд гэрэлтдэг цэцэг зардаг эсэхийг асуув. Тийм цэцгийг өөрийн нь хэлснээр харанхуйд арьс нь гэрэлтдэг эмэгтэйд зориулан худалдан авах гэсэн ажээ. Тэр бүсгүйтэйгээ үзвэрийн газарт очиход гоёлын даашинзаа өмс-сөн тэрээр харанхуй танхимд суухад ч арьс нь бүдэг ягаан өнгийн далайн шүр шиг гэрэлтдэг ажээ. Түүний үсэнд ч мөн тийм цэцэг байгаасай гэж зохиолч хүссэн аж. 

Матильдад тийм гэрэлтэгч цэцэг үгүй байлаа. Зохиолчийг дэлгүүрээс гаруут л тэрээр толинд царайгаа харав. Түрүүний ярьсан бүсгүйн адил болмоор санагджээ. Чадах болов уу? Харин арьс нь огт өөрөөр гэрэлтэн цацрах аж. Гэрэл гэхээсээ гал шиг улаа бутран дүрэлзэн байх шиг. Нүд нь тэр тусмаа гал цогоор дүүрэн харагдана. Матильда үсээ шаргал өнгөөр будсан ч хүрэн улаан өнгө нь алдагдаагүй байв. Арьс нь ч улаа бутарч мөлгөр чанга аж. Өмссөн хувцас биеийг нь барьж гоолиг хэлбэрийг тодотгож өгнө. Тэр угийн нарийн бэлхүүстэй учир гэдэсний даруулга зүүдэггүй билээ. Тэрээр нуруугаараа хотойж цээжээ түхийлгээд, өгзгөө чангалж явахыг хичээлээ. 
Нөгөө зохиолч ахин дэлгүүрт нь ирэв. Тэр энэ удаа юм худалдан авах гэж ирээгүй ажээ. Харин өөдөөс нь харж зогсоход нүүрэнд нь таатай инээмсэглэл удаан гэгч тодорч байснаа тамхины асаагуур асаах мэт хөдөлгөөн хийгээд: «Энэ удаад би таныг харах гэж ирлээ» гэж палхийтэл хэлж орхив. 

Матильдагийн зүрх хүчтэй дэлсэж энэ л агшинг тэрээр он удаан жил хүлээж байсан мэт санагдав. Тэрээр илүү сайн сонсохын тулд бүр өлмий дээрээ зогссон байлаа. Тэр л агшинд өөрийгөө үзэгчдийн танхимд суугаад ер бусын цэцэг хүлээн авагч тэрхүү гэрэлт эмэгтэй шиг болсон мэт санав. Гэвч буурал үст зохиолч язгууртны хоолойгоор «Чамайг харангуут л миний өмдөн доторх хөвчрөөд явчихсан» гэж бувтнав. 
Түүний бүдүүлэг үгс доромжлон гутаасантай ижил санагджээ. Тэрээр час улаан болоод зохиолчийг алгадаж орхилоо. Иймэрхүү үзэгдэл нэг бус удаа давтагдаж билээ. Матильда өөрийг нь харуут эрчүүдийн хэл ам нь ээдэрч, эмэгтэйчүүдийг уяраан найрах чадвараа алддагийг олж мэдэв. Түүнийг хараад л тэд дээрх бүдүүлэг үгсийг чулуудаж орхиод шангаа хүртэнэ. Матильда тэдний биеийн байдалд нөлөөлөхүйц онцгой сэтгэгдлийг төрүүлдэг ажээ. Тэр бүрийдээ л сэтгэл нь гонсойн гомдож орхино. 
Одоо тэр харин нүдэнд дулаахан испани ахмад Дельведотой хамт хөлөг онгоцонд байна. Дельведо түүнд инжир арилгаж өгөнгөө ямар нэг зүйлийн талаар ярина. Матильда түүнд бага багаар итгэх болов. Тэрээр улаан хамба хилэн гоёлын даашинз өмссөн байх агаад буйдан сандлын ирмэг дээр цомцойн суужээ. 

Гэнэт Дельведо жимсээ арилгахаа болив. Тэрбээр босоод: 
-Чиний эрүүн дээрх мэнгэ энэ хорвоогийн хамгийн дур булаам зүйл гэж хэлэв. 
Тэрбээр түүнийг үнсэх нь үү хэмээн бүсгүйд санагдав. Гэвч тэгсэнгүй. Тэр өмднийхөө товчийг яарч сандран тайлаад бэлэг эрхтнээ гаргаж ирээд эгээ л гудамжны хүүхэнд хэлж байгаа мэтээр:
-Өвдгөн дээрээ суу хэмээн захирангуй хэлэв. 
Матильда мөн л гарынхаа салааны амтыг үзүүлээд хаалга чиглэв. 

Гэтэл:
-Битгий яваач гэж тэр түүнийг зогсоов. Би чамайг хараад галзуурах нь. Чи намайг ямар байдалд оруулснаа өөрөө хараач. Би бүхэл үдэш чамтай бүжиглэж байхдаа бэлэг эрхтэн минь хөвчрөн зангирч байлаа. Харин чи намайг ийм байдалтай орхиж болохгүй гэв. 
Дельведо түүнийг тэврэхийг оролдов. Бүсгүй мултрах гэж байдаг тэнхээгээр зууралдаж байх үед залуу даашинзан дээр нь дурын шингэнээ асгаж орхив. Бүсгүй нөмрөгөөрөө даашинзаа халхлан өрөөндөө буцжээ. 

Лимад хүрэх усан онгоц дээрх аялал дуусаагүй байхад л Матильдагийн мөрөөдөл биелж эхэлсэн юм. Эрчүүд түүнд уярам дулаан хайрын үгс чулуудаж, дээд зэргээр халамжлан найр тавина. Ийм хүмүүстэй эр, эмийн явдал үүсгэх нь бүсгүйн сэтгэлд туйлын таатай байлаа. Арц хүжний анхилуун үнэрийг мэдрэх тэрээр туйлын дуртай. Лимад түүнд хүж зөндөө бий бөгөөд хайр дурлалын явдлын өмнөх ёслол үйлдэхдээ хэрэглэдэг авай. Бүсгүйг яруу найргийн уран үгсээр магтан дуулахад толгой нь эргэж мансуурсан бүсгүй хэн нэгний өвөрт орохдоо хязгаар-гүй аз жаргалтай, ямар нэг гайхамшигтай учирсан мэт санах ажээ. Түүний бусадтай өнгөрүүлсэн шөнийн тоо зарсан малгайных нь тооноос хол давахаар болов. 

Тэр үед Лимад хятадууд олноороо амьдардаг байлаа. Опиум хар тамхийг татах явдал ч газар авсан байв. Баян, мөнгөлөг залуучууд бөөнөөрөө нэг уушийн газраас нөгөө рүү холхилдон орж гарч, эсвэл янхнаар үйлчилдэг хар тамхи татах газарт шөнийг өнгөрүүлнэ. Заримдаа тэд хөдөлгөөн ихтэй дүүрэгт хоосон өрөө хөлслөн авч хар тамхийг шавиагаа ханатал хэрэглэх агаад худалдаж авсан янхнуудаа тэндээ шууд аваачна. Матилдагийнх залуусын очих дуртай газрын нэг болжээ. Лангуугаа тэрээр атлаасан даавуугаар чимж, өдөн дэр хаялж, урдуур нь хөшгөөр халхалсан өргөн ор болгон хувиргажээ. Перугийн язгууртан Мартинес гэгч Матильдаг хар тамхинд оруулав. Тэр танил залуучуудыг авчирч бүсгүйн гэрт мансуурна. Зарим үед тэд хоёр гурван хоногоор ар гэрээ мартаж, хорвоо ертөнцөөс тасран элий балай байдалтай өнгөрүүлнэ. Хөшгөө нар тусахгүй болтол нь битүүлэн хаажээ. Уур амьсгал нь нэг л баргар, зэврүүн. Матильда тэдэнд ээлжлэн биеэ эдлүүлнэ. Татсан тамхиндаа мансуурсан тэд улам л тачаангуй, мэдрэмтгий болдог ажээ. Тэд бүсгүйн хөлийг хэдэн цагаар ч хамаагүй илнэ. Хэн нэгэнд хөхийг нь базлах таалагдаж байхад нөгөө нь хүзүүний нь булбарай арьснаас үмхлэн уруулаа хүргэх төдийд хамаг биеийг нь зарсхийлгэнэ. 
Матильда шалан дээр нүцгэн тарвалзах дуртай. Тэнд байгсдын бүгдийнх нь хөдөлгөөн жингүүдэх мэт удааширчээ. Шалан дээр хаялсан дэрнүүдийн дунд гурав дөрвөн залуус цагираглан хэвтэнэ. Хэн нэгнийх нь гар бүсгүйн эрхтэнийг эрж олоод эрхтэний нь уруулын дундуур хуруугаа хийгээд хөдөлгөөнгүй болов. Бас нэг гар тэр газар тэнэж бэлэг эрхтэний нь эргэн тойронд илбэж өөр нэг нүх олчих санаатай тэмтчинэ. 

Хэн нэг нь хөвчирсөн эрхтнээ бүсгүйн уруулд хүргэнэ. Мансууруулах бодис аливаа мэдрэмжийг улам дээшлүүлдэг учраас бүсгүй түүнийг нь болгоомжтой удаан гэгч нь хөхнө. Ийнхүү тэд хэдэн цагаар ч хамаагүй шалан дээр нүцгэн хөглөрч биенээ «мэрнэ». 
Тэгтэл ч хий хоосон эротик үзэгдлүүд заримынх нь нүдэнд үзэгдэж солиорч эхлэнэ. Мартинест л гэхэд африк бүсгүйн гэдэстэй, балтийн орчмын том хөхтэй, негр бүсгүйн чанга өгзөгтэй толгойгүй нүцгэн хүүхний бие урин дуудах мэт харагдаж, тэгснээ тэр нь хувирсаар нэг наашилж нэг цаашилж байгаад сэргэр чанга хөх нь томрон томорсоор шууд л аманд нь ороод ирэх мэт болно. Хоёр гар нь уртассаар хүссэн газраасаа барилж, хүүхний хоёр хөл хүнийх бус мэт хамаагүй хөдөлж бэлэг эрхтэнээ гайхуулан наадна. 

Бэлэг эрхтэнийг резинээр хийсэн мэт хоёр тийш нь татаж үзэхэд сунаж доторх нь хоосон хөндий харагдахуйд Мартинес бүр толгойгоо шургуулчихлаа. Төдөлгүй толгойгүй бүсгүй буруу харан бөгсөө өгөхүйд улмаар хэлбэрээ алдан хайлаад урсчихна уу гэлтэй алга болов. Мартинес бусдын гарт энэхүү зүйлийг мэдрүүлэх гэж улайрав. Тэр өндийж Матильдагийн хөхийг хайж олоод дээр нь хэн нэгний гар, эсвэл хөхөж буй ам байвал татаж байгаад түрүүний үзсэн зүйлээ төсөөлөн бүсгүйн гэдэс рүү чангаана. Дараа нь биеийнх нь доошоо тэмтэчсээр дэлгэсэн хоёр хөлний нь хооронд орж байдгаараа үнсэж үлгэв. 

Эрчүүд өөрийг нь энхрийлж, бадриун гарнууд бүх биеэр нь тэнүүчлэн илж байхад Матильда дур тавихгүй ч хэмжээлшгүй их таашаалыг урт удаанаар мэдрэх аж. Ялангуяа эрчүүд яваад өгөх бүрт тэрнийгээ улам мэдэрнэ. Хар тамхинд мансуурахдаа түүний сэрэл дээд зэргээр хөдөлж өөрийнхөө биеийг ч хөдөлгөх тэнхэлгүй болдог билээ. 

Тэрээр хэвтэж байхдаа хумс хуруугаа будаж янзлан, цайвар үсээ самнан дараагийнхаа уулзалтанд бэлдэнэ. Наранд биеэ шарж байхдаа устөрөгчийн исэлд норгосон хөвөнгөөр бэлэг эрхтнийхээ үсийг өнгөгүй болгоно. 
Орь ганцаар үлдэхээрээ тэрээр биеийг нь илбэж байсан тэр олон гарыг санан бодолд автана. Нүдээ анин хэн нэгний нь гар суганаас доош ирвэгнүүлэн илэхийг мэдрэв. Цааш нь Мартинесыг санаж бэлэг эрхтэний нь уруулыг нээж хэлүүнээс авахуулан ирвэгнүүлэн үнсэж хонгоных нь хонхорхой хүртэл хэлээрээ үрэх нь таатай. 

Мартинесыг санах бүрийд Матильда тэчъядаж эхэлнэ. Түүнийг эргэн ирэхийг тэсч ядан хүлээнэ. Тэгэхдээ гоолиг хөлөө ажиглав. Наранд бараг гардаггүйгээс хятад хүүхнүүдийнх шиг цав цагаан болжээ. Тэр нь ч эрчүүдэд, ялангуяа хар арьст перучуудад таалагдана. Дараа нь ямар ч илүү нугалаа, харвин байхгүй гэдсээ харлаа. Бэлэг эрхтэнийх үс нь нарны гэрэлд алтан шаргал болж гялалзах ажээ. 
«Би түүнд таалагдах болов уу?» гэж тэрээр өөрөөсөө асуув. Хэсэг байснаа өндийж толио цонхонд ойртуулан сандланд түшүүлэн шалан дээр тавилаа. Дараа нь толины өмнө хивсэн дээр суугаад хоёр хөлөө аажмаар алцайлгав. Толинд үнэхээр гайхамшигтай тусгал тусчээ. Арьс нь өнгөлөг, хэлүү нь памбайсан агаад ягааран харагдана. Энэ нь заримдаа зөөлхөн атгахуйд далайн чийг адил ялгарах сүү агуулсан модны мөчир мэт харагдана. 

Өөрийн нууцлаг тэр газраас тэрхүү чийгийг ялгаруулж чадах эсэх нь Матильдад сонирхолтой санагдав. Хоёр хуруугаараа бэлэг эрхтнийхээ уруулыг нээж муур адил зөөлхнөөр илбэж эхлэв. Мартинес хөрслөг бор хуруугаараа хэрхэн хийж байсныг санан дууриаж дээрээс нь доош, доороос дээшээ аажмаар илж байв. Өөрийн арьсан дээр түүний бараан хурууг байна хэмээн төсөөлөв. Түүний хуруу учиргүй бүдүүн агаад эмзэг арьсанд нь таашаал төрүүлэхээсээ илүү гэмтээж болох мэт санагдана. Гэвч тэр маш болгоомжтой хүрч, хамба хилэн барилж буй мэт хурууныхаа завсраар уруулыг хавчиж байсныг санахуйд л.... Үүнийг санан тэрээр долоовор, дунд хуруугаараа бэлэг эрхтэнийхээ уруулыг хавчлаа. Нөгөө гараараа өөрийгөө илсээр л байлаа. Гэнэт Мартинесыг өөрийг нь энхрийлэхүйд хамаг бие хайлан урсдаг шиг мэдрэмж төрөв. Тэгтэл хаанаас ч юм давсархаг зунгааралдсан шингэн хэлүүг нь норгож гялалзуулж эхлэв. 

Дараа нь Матильда Мартинес түүнийг нуруугаараа түүн рүү харахыг хүсэх үед түүнд ямар харагддагийг мэдэхийг хүсэв. Зүүн талаараа хэвтэж байгаад өгзгөө толь руу харууллаа. Одоо тэр бэлэг эрхтэнээ нөгөө талаас нь харж байлаа. Өөрийнх нь гар хоёр өгзөгийнх нь хооронд гарч ирэн илбэхийг хүнийх юм шиг ажиглав. Нөгөө гар нь мөн эрхтэнээ илэх нь толинд харагдана. Дараа нь дунд хуруугаа эрхтэн рүүгээ хийж хурдан хурдан хөдөлгөж үзэв. Тэгтэл гэнэт давхар таашаал амсах хүсэл гэнэт төрж нөгөө хуруугаа хойт талынхаа сүв рүү хийлээ. Одоо тэрээр урагшаа харахад урд талынхаа хурууг орж гарч байгааг мэдрэн, хойшоо харахад хоёр дахь хуруугаа мэдэрнэ. Ийнхүү Мартинес болон түүний найз хоёрыг бүсгүйн тал талаас нь эзэмдэж байхыг төсөөлөн тэр үед авдаг мэдрэмжээ бодитоор мэдэрч эхэллээ. Дур тавих нь дөхөж улам тэчьяадуулан бал бурмын шингэн бэлэг эрхтнийг нь норгож байхыг толинд ажин хөдөлгөөнөө улам ширүүсгэж байлаа. 

Өөрийн ийн хөдлөхийг толинд хараад тэртээ цагт нэгэн далайчин түүнд ярьсан түүхийг санав. Юу гэвээс, далайчин эрс тав зургаан сараар далайд гарахдаа цаг нөхцөөж, бас ч гэж дур хүслээ гүйцэлдүүлж байхын тулд резинэн хүүхэн урлажээ. Хиймэл хүүхэн ч гоо үзэсгэлэнтэй болж жинхэнэ эмэгтэй хүнийг санагдуулж байв. Дайчид түүндээ их хайртай. Тэд түүнийгээ ээлжээр авч өвөртөө хийж унтана. Тэрхүү хүүхэлдэйн байж болох бүх нүх сүвээр дур тачаалаа тайлж болохуйцаар урласан аж. Нэг настай энэтхэг эр залуу эхнэртээ тодорхойлж байсан тэр бүх шинжийг хүүхэлдэй агуулна. Тэр энэтхэгийн хувьд гэвэл гэрлэснийхээ дараа залуу эхнэр нь гацааныхаа бүх эрчүүдтэй унтаж амжиж л дээ. Гацааны эзэн хөгшинг дуудаад завхай эхнэрийнх нь талаар ярьж өгөн сайн харж цагдаж байхыг сануулж гэнэ. Гэвч энэтхэг эр аргаа барсан байдалтай толгойгоо сэгсрээд «Чухам яагаад би үүний төлөө санаа зовох ёстойг ойлгохгүй юм. Миний эхнэр савангаас биш мах цуснаас бүрдсэн хүн шүү дээ. Юу хүссэнээ л хийг» гэсэн гэдэг. Түүний нэгэн адил тэр резинэн хүүхэн ядарч цуцашгүй, дээд зэргийн таашаал өгөгч нэгэн байлаа. Тэдний хооронд хардах, зодоон цохион хийх, ганцаараа эзэмших шунахай хүсэл зэрэг огт төрдөггүй байв. Гэвч дуугүй, үнэнч бүсгүй маань бүгдэд нь тэмбүү өвчин бэлэглэсэн гэдэг. 

Энэхүү түүхийг ярьсан залуу далайчны яриаг санаад Матильда инээд алдав. Үлээсэн гудсан дээр хэвтэж байгаа юм шиг хэрхэн түүнийгээ орондоо хэвтүүлэн, заримдаа аваад шидчихдэг байсан тухайгаа нүдэнд харагдтал нь ярьж өгсөн ажээ. Хар тамхи татсан үедээ ч Матильда өөрийгөө яг л тэр резинэн хүүхэлдэй шиг санах авай. Дараа нь цор ганцаараа үлдэх нь диваажинд заларсантай адил санагдах ажгуу. 
Тэднийг явсаны дараа түүний хийдэг ганц ажил бол «найзуудынх» нь үлдээсэн мөнгийг тоолох. 

Тэдний нэг болох Антонио хэмээх залууд өрөөнийх нь гоёл чимэглэл огт таалагдаагүй бололтой. Тиймээс өөрийн гэрт ирэхийг байнга ятгадаг байлаа. Тэр мэргэжлийн боксчин бөгөөд түүний төлөө бүсгүйчүүдийг мөнгө олоход хүргэхдээ гарамгай нэгэн. Түүнд эелдэг харьцаа, сайхан бие цогцос, заримдаа оновчтой үед хүч хэрэглэх зэрэг хүүхнүүдийн дурыг татах нааштай шинж чанар олноороо цогцолсон аж. Нүдэнд нь өөрийгөө энхрийлүүлэхийг урин дуудах мэт муужгайны ямар нэг шинж чанар агуулагдана. Харин тэр өөрөө хэнийг ч үл хайрлана. Түүнтэй эн хүч тэнцүү нууц амраг ч түүнд буй. Тэрээр эрч хүч хийгээд шийдмэг зоримог байдлаараа түүнээс үл дутна. Тэрхүү бүсгүй маш нэр төртэйгээр өөрийгөө илэрхийлэх бөгөөд эрчүүдээр өрөвдүүлэх явдлыг үзэн яддаг билээ. Зовж шаналснаас судсан дахь цус зөвхөн царцдаг, харин ширүүн тулаан бол цусыг хөөргөдөг бөгөөд зөвхөн тулалдсаны дараа л эвлэрэх нь зүй ёсны хэрэг гэдгийг мэддэг жинхэнэ эмэгтэй хүн байлаа. Хэрвээ Антонио түүнтэй гэрт нь байхгүй бол франц эмэгтэйнд хар тамхи хэрэглэж байгаа гэдгийг сайн мэддэг бөгөөд энэ түүний сэтгэлийг огтхон ч үл зовооно. 

Өнөөдөр боксчин маань сахлаа самнаж дуусаад хар тамхиа дугтрахаар бэлдэж суулаа. Нууц амрагийнхаа сэтгэлийг бас бодож өгзөгийг нь зөөлөн алгадаж, чимхэлж эхлэв. Тэр бүсгүй бол онцгой, ер бусын агаад түүнд африк цус давамгайлсан гэлтэй. Түүний хөх бусад эмэгтэйчүүдийнхээс илүү дээр байрлалтай, товч нь мөрний хэмжээнд байх бөгөөд том, сэргэр билээ. Чухам энэ хөх боксчны анхаарлыг татжээ. Түүний хөх нь байдгаараа сэрийж урин дуудах мэт. Боксчны эрхтэн тэрхүү хөхтэй тоглон наадах дуртай. Тэр анх янхны газар ирээд тэр бүсгүйтэй учирсан тэр мөчид л гантайн босч байсан гэдэг. 

Эцэст нь тэр бүсгүйг тэр газраас гаргаж хамтдаа амьдрах болсон билээ. Эхлээд тэр зөвхөн түүний хөхтэй сексийн ажил хийдэг байв. Бэлэг эрхтнээ ам руу нь хийсэн байсан ч аажмаар хөх рүү нь татагдаж хоёр пандгар хөхний нь хооронд оруулан хавчиж хоёр гараараа хөхөн дээр дарж хөдлөх дуртай. Хөхний нь товчнууд том агаад хөхөх үед улам сэрийж томрон усан үзэмний дайтай болдог билээ. 

Харин энхрийлэлд тачаадсан бүсгүйн бүсэлхийнээс доошхи хэсэг нь огт дур ханалгүй хоцордог байлаа. Хөл нь чичирхийлж, хэлүү нь памбайн хөөж, норж байсан ч хархүү үүнийг нь үл анзаарна. Түүний ам байнга хөхийг нь илж, үнсэж, үлгэж, эрхтэн нь хоёр хөхний нь дунд «дулаацаж», үрийн шингэнээр будаж байхыг л харах дуртай. Арга ядсан бүсгүй өөрөө гараа явуулж гар хангалга хийхэд хүрнэ. 
Тэр нэгэн өглөө явахаасаа өмнө боксчин эр сурсан зангаараа янаглан амраглаж эхлэв. Тэр хөхийг нь хазлаж эхэллээ. Нууц амраг нь өөрийн бэлэг эрхтэнээ дөхүүлсэн авч хархүү нь тоох шинжгүй. Харин өмнөө өвдөглөн суулгаад эрхтэнийг нь амандаа хийхийг шаардав. Тэгэхдээ бүсгүй хөхөөрөө үрэн хүслээ хангаж чаддаг боллоо. Дараа нь залуу гэрээсээ гаран Матильдагийн гэр рүү яаралгүйхэн алхав. Үүдний хаалга түгжээгүй онгорхой байлаа. Муур мэт гэтэн чимээгүй дотогшоо явж оров. Гэтэл Матильда толины өмнө байх аж. Тэрээр дөрвөн хөллөн хөлнийхөө хоорондуур толинд өөрийгөө харж байлаа. 

-Матильда, бүү хөдлөөрэй хэмээн Антонио хэлээд, наад байрлал чинь надад тун таалагддаг юм гэв. 
Тэр том эрэгчин муур шиг бүсгүй дээр харайж шууд эрхтэнээ зоочихов. Тэр өөрийн нууц амрагтаа хэзээ ч амсуулж байгаагүй тэр жаргалыг Матильдад бэлэглэжээ. Түүний биеийг даалгүй Матильда шалан дээр доош харан бүр хэвтээд өглөө. Залуу бадриун хоёр гараараа өгзөгөөс нь базалж татаж босгох авч байн байн дээр нь даран унаж байлаа. Түүний илд мэт бэлэг эрхтэнийг халуун төмрөөр хийсэн гэлтэй. Их урт, нарийнхан бөгөөд бүхий л чиглэлд хөдөлж, дотогшоо орохдоо маш хүчтэй түлхэлт өгөн бүлэх нь хэзээ ч амсаж байгаагүй таашаал мэт санагдана. Тэр улам эрчимтэй хөдлөн бүлж, сөөнгөтсөн хоолойгоор: 
-Дуусгаач, алив дуусгаач, гуйж байна. Энэ бүхнээ надад бэлэглэ. Би урьд нь хэзээ ч ингэж байгаагүй. Надад биеэ бүрэн эзэмдүүл гэж хашгирав. 

Энэ үгийг сонсохуйд тэдний биес чад пад хийн цохилцож цахилгаан цахих мэт хоёул орилон дур тавилаа. 
Бусад залуусыг эргэн ирэхэд тэд шалан дээр хивсэндээ орооцолдон нүцгэн хэвтэж байлаа. Тэдний явдлыг гэрчлэх толийг харуут залуус хөхрөлдөв. Тэд хар тамхи татах гаансаа зэхлээ. Матильда тэнхэлгүй болжээ. Мартинес өөрийн толгойгүй ангархай эрхтэнтэй хүүхнүүдээ хий үзэж эхлэв бололтой. Антониогийн сэрэл ахин хөдлөж бэлэг эрхтэн нь гантайн босчээ. Матильдагийн үтрээ галд шатах мэт халуу төөнөсөн хэвээр байсан учраас тэр ахин тэр таашаалыг мэдрэхийн тулд зай тавьж өглөө... 

Тэд «Чайна таун»-ы нарийн гудамжаар чимээгүйхэн алхана. Ертөнцийн булан бүрээс л хүүхнүүд цонхоороо харан инээмсэглэж, гэртээ орохыг урина. Зарим байшингийн хаалга онгорхой байх бөгөөд орнуудыг ганцхан хөшгөөр халхалжээ. Энд тэнд тэврэлдсэн хосууд үзэгдэнэ. Тэнд сири эмэгтэйчүүд үндэснийхээ хувцсыг өмссөн байх аж. Бас араб эмэгтэйчүүд хагас нүцгэн биеэ үнэт эдлэлээр хучжээ. Бас япон, хятад хүүхнүүд, том биетэй африк хүүхнүүд тойрон сууж ямар нэгэн зүйл ярьцгаана. Нэг байшинд дан франц янхнууд богино ягаан цамц нөм-рөөд сууж байх юм. Тэд хажуугаар өнгөрөгсдийг дуудан чанартай үйлчилгээ үзүүлнэ хэмээн санал болгоно. 

Янхны газрууд жижигхэн, бүүдгэр, тоостой, утаа тортогоор дүүрсэн харагдана. Тэндээс уйтгартай дуу, согтуучуулын үглээн, янаг амрагийн явдлыг үйлдэж буй үйлчлүүлэгчдийн гийнах нь сонстоно. Хятад бүсгүйчүүд арц хүжээ уугиулан, цаана нь Будда бурханы дүрс үзэгдэх бөгөөд үнэт эдлэл, цаасан цэцгээр дүүрэн өрөөнд цул хивс болсон газар зурмал юм шиг царайтай хүүхнүүд хажуугаар өнгөрсөн эрчүүдийг янаг амрагийн явдалд дуудна. 
Чухам ийм л гудамжинд Антонио амьдардаг байлаа. Тэр нурах гэж байгаа шатаар Матильдагийн хамт өгсөж яйжигнасан хаалгаа арай чамай онгойлгов. Өрөөнд ямар ч эд хогшил үл үзэгдэнэ. Шалан дээр хятад биеэ үнэлэгч, дээр нь үс сахал болж өвчинд баригдсан царайтай өвгөн даран хэвтжээ. 

-Чи яаж энд ирээв? хэмээн Антонио уурсав. 
-Надад очих газар байхгүй. 
-Чи энд байх боломжгүй. Цагдаагийнхан чамайг хайж байгааг чи мэднэ шүү дээ. 
-Мэдэж байна. 
-Чи өчигдөр кокаин хулгайлжээ дээ? Чамайг гэдэгт би итгэлтэй байна. 
-Тийм ээ хэмээн цаад өвгөн нойрмог дуугарав. 
Тэгэхэд түүний бие шарх сорвиор дүүрэн байгааг олж харав. Тэр эр босохыг завдав. Нэг гарт нь тарианы ампул, нөгөөд нь үзэг, үзэг ирлэдэг хутга харагдав. 

Тэр бүх дур гутам үзэгдлийг Матильда жигшин харж суулаа. Өвгөн ампулын үзүүрийг гараараа хугалаад үйрмэгийг сэгсэрлээ. Дараа нь тариураа ашиглахын оронд соруулдаг үзгээ хийж шингэнээ соруулав. Харандаа ирлэдэг хутгаараа тэр гараа зүсээд үзэгнийхээ хошууг гарандаа зоогоод судсандаа кокаинаа шахчихав. 
-Тэр шприц худалдаж авч чадахааргүй тийм ядуу хүн байгаа юм. Би түүнийг хулгай хийхийг нь болиулах гээд мөнгө өгөхөө больчихсон. Ха-рин тэгэхэд тэр юу бодож олсныг нь хараач гэж Антонио хэлэв. 
Матильда явахыг хүссэн авч Антонио явуулсангүй. Түүнийг хамтдаа кокаин хэрэглэхийг тэр хүсэв. Тэр эр дээшээ харан нүдээ анин хэвтэнэ. Антонио тариур авчраад Матильдаг тарилаа. 

Тэд шалан дээр хэвтэцгээж хамаг бие нь мэдээгүй болжээ. Антонио «Чамд үхсэн юм шиг санагдаж байна уу?» гэж хэлэв. Түүнд мэдээ алдуулах тариа хийчихсэн мэт санагдаж байлаа. Түүний дуу тэртээ холоос сонстоно. Удахгүй ухаан алдах нь ээ. 
-Зүгээр болноо гэж Антонио хэлэв. 
Дараа нь аймшгийн зүүд үзэгдэв. Тэртээд нүв нүцгэн эрэгтэй үзэгдэж, дараа нь Антониогийн том хар бие харагдав. Тэр цаасны хутга далайж Матильдад шаах гэв. Түүний эрхтэн биен дотор нь байгааг мэдэрч удаан хөдөлгөөнийг нь мэдрэх төдий байлаа. Эрхтэнээ сугалж авахад нь бүсгүйд ямар ч таашаал төрсөнгүй буцааж хийхийг хүсэв. Дараа нь Антонио хөлийг нь алцайлгаж байгаад цаасныхаа хутгаар дүрчих шиг санагджээ. Гэвч Матильда өвчин мэдрээгүй ч хөдөлж чадахгүй байлаа. Гэнэтхэн Матильда ухаан орж энэ бол зүүд биш юм гэдгийг ухаарав. Антонио үнэхээр хутгаа барин түүний бэлэг эрхтэн рүү аажмаар ойртож байлаа. Тэр хашгирав. Хаалга онгойж цагдаагийнхан бөөнөөрөө орж ирлээ. Тэд хулгайчийг барихаар ирсэн нь энэ ажээ. 

Энэ удаа Матильда янхнуудын бэлэг эрхтэнг сийчдэг яргачнаас амь мултарч чаджээ. Тиймээс ч тэр хэзээ ч нууц амрагийнхаа бэлэг эрхтнээр оролддоггүй байсан ажээ.
Эх сурвалж www.wikimon.mn