​Сайн байна уу? Манай найз бид хоёр их сайн найзууд. Найз маань одоо 23 настай их даруухан дажгүй залуу, өмнө бараг хүнтэй үерхэж байгаагүй юм.

Сая 7 сарын 10-нд ажлынхан нэг хүүхэнтэй унтаад үерхэж эхэлсэн юм байх. Тэр хүүхэн одоо 28-тай өөрөөс нь 5 эгч, өмнө жоохон явдалтай байсан гэж хүнээс дуулсан. Гэтэл тэр нь 1 удаа унтаад жирэмсэн болчиж найз маань түүнд нээх сайн биш л дээ. Жирэмсэн болсон болохоор яахав хариуцлагаа ухамсарлаад суусан. Сая 11.20-нд тэр 2 4D ЭХО-д харуулаад 22 week 4 хоногтой /жирэмснийх биш шүү/ гэсэн. 11.20-нд анх унтаснаас хойш яг 20 долоо хоног болж байна. Тэгээд одоо 12 сар 3-нд жирэмсний 5 сарын тэтгэмж авах гэж байгаа гэсэн. Тэгээд надад их сонин санагдаад байгаа юм. Тэр хүүхэн өмнө жирэмсэн болчоод даруухан найзыг маань гүрдээд байна уу? Зөвлөгөө өгөөч…