Цээл хоолойгоороо Монгол урлагийн ертөнцөд өөрийн байр суурийг олж, олон түмнээ хүндлэгдсэн дуучин бол  Б.Баярцэцэг. Орос дуунаас бүрдсэн тоглолт хийж байсан дуучин Б.Баярцэцэг энэ удаад жазз хөгжмийн гоцлол бүхий  “Миний шүтээн” тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

“Миний шүтээн” тоглолт энэ сарын 23-ны өдрийн 20:00 цагт Salm Pub & Bar-т болох бөгөөд тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Bayartsetseg Music Enterprises” ажиллаж байгаа юм

Монголын эстрадын 1980-1990-ээд оны сэтгэлд хоногшсон дуунуудыг smooth jazz хэлбэрт оруулан цоо шинээр бүтээсэн түүний “МИНИЙ ШҮТЭЭН” болон сүүлийн жилүүдэд олноо түгсэн дуунуудаас нь бүрдсэн “ЧАМАЙГ МАРТААГҮЙ” цомгийг танилцуулах тоглолт юм. Тус тоглолтын үеэр дээрх хоёр цомогт багтсан дуунууд эгшиглэхийн сацуу орос киноны дуунууд эгшиглэх болно. 
Тасалбарыг  та 1900-1950 (хүргэлт үнэгүй) тусгай дугаараар захиалж үнэгүй хүргүүлэх, мөн Modern Nomads-ийн бүх салбар ресторануудаас худалдан авах боломжтой. 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 80808000, 80800080  дугаараас лавлана уу.