Их британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан "BBC Cardiff Singer of the World-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг таван дуучны нэгээр тодорсон МУГЖ Г.Ариунбаатар маргааш эх орондоо ирнэ.

Дуучныг маргааш өглөөний 06.30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах бол 08.00 цагт Цагдаагийн Сүлд чуулгаас хүндэтгэл үзүүлэх юм. Үүний дараа 09.30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.

Энэхүү ёслолын ажиллагааг "Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо"-оос зохион байгуулах аж.