АНУ-ын иргэн Марита гэгч нь Монгол Улсын 20 гаруй иргэнээс 13 тэрбум төгрөгийг “Уул уурхайн хөрөнгө оруулалт хийнэ” гэх нэрийдлээр залилан хийсэн талаар бид  өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ хэргийг өнөөдөр шийдвэрлэсэн байна. 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 1661 дүгээр зүйлийн 1661.3 дахь хэсэгт зааснаар А.Р.Марита, Ц.Цэдэн нарт, мөн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар Л.Бадарч , мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Баяраа нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэв. 
Шүүх хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр эхлэн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр дууслаа. 
Шүүгдэгч А.Р.Маритад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 2 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хорих ял дээр мөн хуулийн 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хорих ялын зарим болох 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 15 жилийн хорих ялаар, 
Шүүгдэгч У.Цэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жилийн хорих ял дээр, мөн хуулийн 1661 дугаар зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, 
Шүүгдэгч Л.Бадарч, Б.Баяраа нарт холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна