Улаанбаатар хотод бороо олны хүсэн хүлээж байсан бороо орж хүн бүрийн сэтгэл тэнийв. Тэр сайхан үдэш “Мөрөөдлийн театр”-ын “Банш Батаа” нэрээрээ алдаршсан жүжигчин Д.Баттөмөр өчигдөр орой өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Сод Монгол Групп” ХХК-ийн хамт олонтой нэгдэж оройны азтан хэмээх бэлэгтэй live явууллаа. Энэ үеэр таван азтан шалгаруулж, тус бүр 50.000 төгрөгийн үнэ бүхий шатахууны эрхээр урамшууллаа.

Оройн цагаар ч гэлтгүй азтан болох хүмүүс маш их холбогдож уралдаж ирж байсан бөгөөд хүлээлт үүсгэсэн уралдааны ялагчид ар араасаа тодорсоор байлаа. “Сод Монгол Групп” ХХК-иас хэрэгжүүлж буй" #Приусны_босс_ХЭН_БЭ? " хөтөлбөр орон даяар явагдаж байна.Хүмүүс хэрхэн хамрагдах талаар маш их асууж байгаа тул дараах мэдээллийг хүргэж байна.

Монгол орон даяар бүх аймаг, суманд байрлах “Сод Монгол”-ын шатахуун түгээх станцаас шатахуун аваад урамшуулалт хөтөлбөртөө оролцоорой.

Шатахуун авсан НӨАТ-ын баримтан дээр байгаа сугалааны дугаарыг 131214 гэсэн дугаарт мессежээр илгээж урамшуулалд оролцох эрхээ авна.

Автомашин болон гарын бэлгийн эздийг 2017.7.16 -нд TV5 телевизээр 20:00 цагаас шууд тодруулна.