Үндэсний их баяр наадам 20 хүрэхгүй хоногийн дараа эхэлнэ. Баяр наадмын нээлт, хаалт, бөхийн барилдаан тасалбарыг ирэх сарын 7-ны өдрөөс эхлэн Соёлын төв өргөөний кассаар худалдахаар болжээ. Тасалбарын үнийг 16, 20, 24 мянган төгрөгөөр тогтоосон байна. 

Энэ жилийн наадмын төсвийн 1.9 тэрбум төгрөгийг Сангийн яамнаас, 550 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргажээ.

Түүнчлэн наадмын үйл ажиллагааны орлого болох А, Б зөвшөөрөл, тасалбар хэвлэх зардал, худалдаа үйлчилгээний зөвшөөрөл зэргээс 330 сая төгрөг олохоор төлөвлөсөн байна.