Хамгийн их хүлээлттэй бүтээл

 

“Трансформерс-5” буюу “Сүүлчийн хөлөг баатар” кино нь энэ зуны төдийгүй ойрын жилүүдийн хамгийн өндөр хүлээлттэй уран бүтээл.

 

 

Алдартнуудын цугларал Холливуудын алдарт найруулагч Майкл Бэй-ийн найруулсан энэ бүтээлийн гол дүрд нь Марк Уоллберг, Антони Хопкинс, Жош Духамел зэрэг алдарт жүжигчид тоглосноос гадна залуу дуучин, бүжигчин Изабелла Мөүнер Робот франчайзад нэгджээ.

 

 

Сонирхолтой өгүүлэмж, тайлал 2007 онд эхэлсэн уг цувралын тав дахь бүтээл болох сүүлчийн “Сүүлчийн хөлөг баатар” хэмээх энэ цувралд хүн төрөлхтөний түүхийн нэг хэсэгтэй Трансформуудын түүх огтлолцох юм.

 

 

12 хөлөг баатрын сүүлчийн хөлөг баатар хэн байх, түүхийн нууцын нугачаанд тэдний аврах түлхүүр хаа нэгтээ нуугдаж байгааг энэхүү кинонд техник, технологийн дэвшлийг ашиглан гайхалтай үзүүлсэн бөгөөд энэ нь тайлал болох юм байна. IMAX-д зориулсан бүтээл Парамаунт пикчерсын мега блокбастер Трансформеруудын франчайз, тэдний тулаан энэ удаа илүү үзүүштэй бас илүү бодит дүрслэлтэй болох IMAX дэлгэцэд зориулсан юм.

 

 

Тус киноны 10 ч биш, 50 ч биш бүр 98 хувийг Imax 3D Алекса камераар бичсэн байна. Уран бүтээлчдын зүгээс энэ бол шилдэг гурав хэмжээст мэдрэмж байх болно гэдгийг амлажээ. Гурав хэмжээст мэдрэмж том байх тусмаа үзүүштэй хэмээн алдартнууд бахдан хэлжээ.