Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэм даван халж байна. Зуны улиралд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Иймд наршилтаас урьдчилан сэргийлэхийг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөж байна. 

Наршилтад бага насны хүүхэд болон өндөр настнууд  илүүтэйгээр өртдөг байна.  Тиймээс зуны халуун өдрүүдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх, өндөр настан болон даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол ууж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг зөвлөж байна. Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Мөн шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах, наранд бага явах,  нарны халхавч, нүдний шил, малгай тогтмол хэрэглэх,гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргахгүй байх хэрэгтэй.

Хэрэв наршсан бол толгой дээрээ хүйтэн жин тавь.

- Хэрэв наршсан бол духан дээрээ хүйтэн жин тавь.
- Хэрэв наршсан бол хүйтэн агаар үлээгчээ ажиллуул.

- Хэрэв наршсан бол цэв хүйтэн зүйл ууж болохгүй. Харин бүлээн юм уу.
- Наршсаны улмаас зүрх савлаж эхэлбэл тайвшруулах үйлчилгээтэй зүрхний эм уу.

- Наршсан үед нитро-глицерин уувал даралт хэт буурч дотор улам муухайрна.
- Хэрэв наршсан бол бие дээрдсэн ч гэсэн гэрээсээ гаралгүй хэвтэх нь дээр.

- Хэрэв наршсан шинж тэмдэг арилах нь бүү хэл халуурч, амьсгаадаж, дотор муухайрч, нүд эрээлжилж, бөөлжис цутгаж эхэлбэл нэн яаралтай эмчид хандаарай.