​Сайн байцгаана уу залуусаа. Би 28 настай, мэргэжлээрээ ажилдаг энгийн нэг эмэгтэй. Жилийн өмнө нэгэн залуутай үерхдэг байсан тухайн үед тэр залууд сэтгэл татагддаггүй байсан юм.

Яг тэр үеэр нэгэн залуутай танилцаж бид бие биедээ маш их таалагдаад үерхэж эхэлсэн. Өмнөх залуутайгаа найзийн ёсоор уулзаж, шинэ найз залуугийнхаа тухай ярьж, цагийг хэрхэн өнгөрүүлдэг тухайгаа ярьдаг байлаа. Ярьдаг ч гэж дээ бараг гайхуулж ярьдаг байсаан. Үнэхээр тэнэг байгаа биз. Шинэ найз залуу минь саяны намар өөр эмэгтэйтэй холбогдож миний итгэлийг алдсан, би түүнийг уучилж чадаагүй бид больсон. Тухайн үед хуучин найз залуугаа маш их санасан. Хүнд мөнгөнөөс илүү тайван амьдрал илүү чухал гэдгийг ойлгосоон. Одоогоор хуучин найз залуутайгаа хааяа уулздаг, сүүлд уулзаад секс хийсэн боловч тэр надтай буцаж нийлэх тухай яриагүй. Би түүнтэй үнэхээр буцаж үерхээд сайхан амьдармаар байна. Түүнээс уучлал гуйвал намайг уучлах болов уу, надад боломж байгаа болов уу?