Өнгөрсөн шөнө Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалсан шөнө боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдрийн 09.15 минутын байдлаар 1984 хэсгийн хорооны мэдээлэл бүрэн ирж дуусч,АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517478, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 41748, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409899 санал авчээ.Үүнийг хувьд шилжүүлвэл  Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 514172 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 38.1%, Монгол Ардын намаас нэр дэвшигч М.Энхболд 410159 санал буюу 30.3%, Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч С.Ганбаатар 409037 санал буюу нийт санал өгсөн сонгогчийн 30.19%-ийн саналыг авчээ. 

Үүнээс харахад дахин санал хураалт явах нь тодорхой болсон бөгөөд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарын хооронд өрсөлдөөн болохоор боллоо. Гэхдээ энэ хоёрын аль нэг нь 50+1 хувийн санал авч байж Ерөнхийлөгч болох учиртай.

Хоёр дахь санал хураалтыг хуулийн дагуу бол СЕХ-ноос хуралдаад 14 хоногийн хугацаанд зохион байгуулах ёстой.  Эхний санал хураалт болсноос хойш 14 хоногийн дотор гэхээр Үндэсний баяр наадмын дараа болох магадлал өндөр. Энэхүү дахин санал хураалт боллоо гэхэд М.Энхболд, ХБаттулга нарын аль нь ч 50+1 хувийн болзол хангаж чадахгүй бол СЕХ-ноос дахин сонгууль зохион байгуулна. Нэг үгээр бол дахин сонгууль гэдэг нь бүхнийг дахин шинээр эхлүүлнэ гэсэн г юм. 

Ингэснээр УИХ-д суудалтай гурван нам дахин хүмүүсээ дэвшүүлэх учиртай. Дахин сонгууль зохион байгуултал мөн л 14 хоног болно. Харин энэ нь МАХН-ын дарга Энхбаярд ашигтай хувилбар гэж зарим эх сурвалжууд үзэж байна. Учир юу гэвэл Н.Энхбаяр ялтайд тооцогдох хугацаа 2017.08.03-наас дуусгавар болж буй тул тэрбээр намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болох юм.

Тиймээс С.Ганбаатарын нэрийг солин өөрөө нэр дэвших боломжтой гэсэн гаргалгааг зарим нэг эх сурвалжууд аль хэдийн ам дамжин яриад эхэлжээ. Хамгийн гол нь сонгууль болж болох ч үүнийг дагаад улсын төсвөөс олон тэрбум төгрөгийн зардал гарч байгааг санах хэрэгтэй болов уу. 

Энэ мэтээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрнөл тун сонирхолтой болж байна. Дахин санал хураалт тодорхой болсон энэ үед дараагийн ялагч хэн болох бол гэдэг нь олон хүний хүлээлт үүсгэсэн асуудал болоод байна. 

Гурван нэр дэвшигч 600 мянган хүний санал авахын төлөө өрсөлдөж байсан бол одоо 1.08 сая хүний санал авахын төлөө өрсөлдөнө. Өөрөөр хэлбэл өрсөлдөөн улам л ширүүснэ гэсэн үг юм. Гэхдээ дахин сурталчилгаа хийж цаг алдах шаардлага байхгүй. 

Одоо Сонгуулийн Ерөнхий хороо яаралтай ажиллаж, дахин санал хураалтаа зохион байгуулах хэрэгтэй. Ингэж байж энэ жилийн наадмаар шинэ Ерөнхийлөгч үг хэлэх боломж бүрдэх юм. Үгүй бол хоёр удаа сонгогдсон Ц.Элбэгдорж 9 дэх удаагаа наадмыг нээх болчихоод байна. Түүнд уг нь олон жилийн туршлага бий ч шинэ Ерөнхийлөгчтэй, шинэ төрийг хүсч байна шүү дээ.