Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хувийн бизнесийнхээ тендэрийг шахдаг ашиг сонирхлын зөрчилтэй юм байна.  

Тэрээр арьс судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан төдийгүй тус эмнэлэгт ах дүүгийнхээ дэлгүүрийг ажиллуулсан асуудал гаргаж байсан түүхтэй. Үүнээс гадна ч “Аварга тосон” амралт сувиллын газар, “Alergi Med” хэмээх арьс харшилын эмнэлэгтэй юм. Хамгийн гол нь төрийн мөнгөөр санхүүжиж, элэгний вирус үнэгүй тоолох эмнэлгийн тоонд сайд өөрийн эмнэлгээ оруулж чаджээ. Улстөрчид ер нь ийм л зүйлийг хийх гэж ордог шүү дээ.  

Тодруулбал, 40-65 насны даатгуулагчийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил орон даяар үргэлжилж байна.“Элэгний вирусын идэвхжил” тодорхойлох лабораториудын сонгон шалгаруулалт явагдаж 31 лабораториос 22 лаборатори тэнцэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан юм билээ. Өөрийнхөө эмнэлгийг тэнцүүлж чадахгүй сайд ч гэ юу байхав.

Вирусын идэвхжил тодорхойлох шинжилгээг гэрээ байгуулсан 22 лабораториор дамжуулан тусламж үйлчилгээний зардлыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцан санхүүжүүлнэ. Хепатитын вирус эерэг гарсан сорьцыг уг лабораториудад хүлээлгэн өгч вирусын идэвхжлийг тодорхойлуулан улмаар вирусын эсрэг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах ёстой.

Сайд дарга нар төсвийн мөнгийг хувьдаа цэвэр юм шиг хэрнээ ашиг сонирхлын зөрчлөөр эргүүлэн татдагийн нэг тод жишээ. Тэрээр хуийн эмнэлэгтээ ингэж санхүүжилт татсан байна. санхүүжилтэд хамрагдсан эмнэлгүүдийн нэрс.

Үргэлжлэл бий..

Эмнэлгүүд

1

Улсын нэгдүгээр төв эмнэлэг

2

Улсын хоёрдугаар төв эмнэлэг

3

Халдварт өвчин судлалын үндэсний төв

4

Хавдар судлалын үндэсний төв

5

Багануур эрүүл мэндийн төв

6

Интермед эмнэлэг

7

УБ Сонгдо эмнэлэг

8

Грандмед эмнэлэг

9

Аллергимед эмнэлэг

10

Монгол Хьюндай эмнэлэг

11

Итгэл эмнэлэг

12

Онкоген лаборатори

13

“Гялс” Анагаах ухааны төв

14

Мобио лаборатори

15

Оношмед лаборатори

16

“Бона Вита” лаборатори

17

“Протолаб” лаборатори

18

Элэгний төв лаборатори

19

“Гэгээн Ар Үр” лаборатори

20

Медипас эмнэлэг /Эрдэнэт хот/

21

“Евростандарт лаборатори

22

Хаппи веритас

Г.Наран